Saturday, December 17, 2011

Сонин хачин, хов жив :)

Бодоод байсан би дандаа юм шуумжилж бичдэг юм байна. Уул нь жаахан муухай тэ? :) Одооноос сайн сайхан гэрэл гэгээтэйг нь бас хэлж яриж байна аа. Өчигдөр ёолкоо засав. Уул нь зураг оруулмаар л байна. Гэхдээ бас таниж мэддэг хүн уншаад аан гээд барьчиxвал гээд айгаад гэхгүй юу. :)
Өнөөдөр эгч гацуур авах гээд циркд нээгдсэн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа ороход нь хамт явсан юм. Гацуур мод төрөл бүрээрээ, харин тоглоомнууд нь үнэн сонголтгүй наасан. Эсвэл өнгөлсөн цаас юмуу пластик юм уу мэдэхгүй нэгэн зүйл бөндгөр тоглоомнууд, эсвэл шилэн тоглоомнууд. Манайх дандаа шилэн биш, пластик биш хагарч хэмхэрхээргүй аюул осолд оруулахааргүй тоглоомтой. Манай хүүхдүүд жаахан байгаа болохоор юмыг яаж мэдэхэв татаад унагаачихвал өөрсдөө гэмтчихнэ гээд, бас модныхоо өнгө үзэмжинд тааруулаад түрүү жил авсан байсан юм. Өнөөдөр бас Скайгаар явж байсан бас л янз бүрийн бөмбөлөгөн тоглоомнууд байна лээ. Номин, Наран, Скай бол битүү хүн. Баяр болох гээд хүмүүс дэлгүүрийг нүүлгэж байгаа бололтой. Би бас энд тэндээс ганц нэг юм авах гэж өдөржин юм боллоо.
Түгжрээ гэж найгүй. Уул нь амралтын өдөр арай гайгүй байдагсан. Баяр өнгөртөл улам их болдог юм гэсэн. Машин барина гэж эр зоригийн ажил болжээ. Дохио өгөхгүй гэнэт урдуур орж ирэх, урсгал сөрөх, эгнээ дохиогүй чөлөөтэй шилжих зэрэг энгийн узэгдэл болж. Болохгүйг нь мэдсээр байж авдаг бол хулгайч хүний зан биз дээ. Яг тэрэн шиг эгнээ шилжихдээ гэрэлэн дохио өгөх учиртайг мэдсээр байж, гэнэт чичирч орж ирж байгаа хүмүүс бол хулгайч тийм үү. Уулсвар битүү байхад, эсрэг урсгал сөрж гэх зэрэг болохгүйг нь мэдсээр байж хийдэг энэ үйлдлүүдийг бол хулгайч хүмүүс л хийж байгаан. Монголчуудын үндсэн шинж чанар бол хулгайч гэж хаанаас ч билээ уншсан, эсвэл сонссон санагдаад байгаан. Тэр бол туйлын үнэн. Гээл муулахаа дуусгая. :)
Охин мөлхдөг болсон маш удаан бас мөлхөж яваа цэрэг шиг элгээрээ нээх эгдүүтэйгээр мөлхөнө. Дээрээ 4, доороо 2 цахиуртай болоод байна. хэнд очих уу хэнд очихгүй байхав гэх мэт нарийн ширийн юм сайн мэддэг ч болж. Маханд, ногооны шөлөнд, жимсэнд, нухаш гээл ер нь дургүй хоол алга юм шиг байгаам. Шүдээ хооронд нь хавиралдуулаад байж суух газар алга болгоно. Ядаж байхад ээж нь янз бүрийн хяхтнасан дуу чимээнд дургүйг хэлэх үү. :) Охиндоо нээх гоё Christmas dress авч өгье гэж бодсон юмсан, надад олдодгүй ээ. одоо яадгийм байгаам.

Гэснээс шинэ жилээр хийх хоолныхоо төлөвлөгөөг гаргах том ажил байна. Бэлэг сэлт болсон. Бас авах бэлдэх юм зөндөө байна өө. Эрэгтэй хүмүүс сайхан тээ. Хийсэн хоол идээл, ийм тийм байна гэчээл, авчирсан юм ийм тийм байна гэчээл, тв-гээ үзээл суужээн. Мань мэт нь гээл бодохоор тэ!
Хааяа эр байсан ч болоосой гээл бодохийн гсс.

Tuesday, December 13, 2011

Нярай болон бага насны хүүхдүүдийн машины суудал

За сайн байцгаана уу. Монголд ирээд онд орох гэж хахир хатуу өвлийн хуйтэнийг давах гэж хэрэндээ л хичээж байна. Ханиад томуу гэр бүлээрээ хүрлээ. Ханиадны вакцин бгаагүй бол бүр яах ч байсан юм гссс. Манай бага нээх сонин гүйлгэдэг ханиад ч юм уу, халдвар ч юм уу хүрээд. Гэхдээ эмнэлэгээр яваагүй ээ, эм ч уулгаагүй. Тэгж байгаад 5 хоног гуйлгээд зүгээр болсон. Ойр хавийн танидаг мэддэг хүмүүс л баахан эм өг гэж шахаж шаардах шив дээ. Ер нь би хүүхдүүддээ ханиад хүрэх зэрэгт бол ямар ч эм өгдөггүй. Өөрсдөө тэгж байгаад эдгэрвэл сайн гэдэг сургаалиар явдаг хүн. Гэтэл манай эгч бэр эгч нар нэг л биш ээ. Ханиад хүрэнгүүт нь л эм уусмал, антибиотик, сироп гээд л эм өгч өгч эдгэрэхгүй дараа нь хатгаа болоод тарианд оруулаад эdгээх юм. анхнаасаа тэгээд сургачихаар тэрийгээ л хийхгүй бол сүүлдээ эдгэрэхээ ч больдог юм шиг байна. Монголд ирээд маш ихээр сэтгэл эмзэглэж байгаа зүйл бол хүүхдүүдээ машинд авч яваа байдал. Дандаа өвөр дээрээ аваад урд суучих юм. Тэр хүүхэд бол аюулгүйн дэр л гэсэн үг. Хэрвээ машины хажуу талаас анхаарал болгоомжгуй ч юм уу халтиргаатай зам дээр машин ороод ирэхэд air bag буюу аюулгүйн дэр хийлэгдэж гарч ирнэ дээ. Тэр уед өвөр дээр сууж буй хүүхэд аюулгүйн дэртэй хавсрагдаж маш хүнд гэмтэнэ. Америкт бол үхэх аюултай гэж үздэг. Гэтэл Монгол шиг ийм найдваргуй замын хөдөлгөөнтэй газар машин тэрэгнийхаа бурэн бутэн байдлыг маш муу хангадаг хүмүүс жолоо барьдаг байхад яаж айхгүйгээр хүүхдээ тэнд суулгаж байгааг ерөөсөө яаж ч бодоод ойлгохгүй юм. Гадуур таксины ганц нэг жолоочтой түгжрээнд юм ярих зуур үнэмлэхгүй хүнтэй ч таарлаа, яриад үнэмлэх авсан хүнтэй ч таарлаа. автомат машинаар шөнөдөө үнэмлэхгүй халтуур хийдэг хүн ч байдагийг мэдлээ. Тэгээд бодохоор үнэхээр аймшигтай. Тэгээд дээрээс нь дурмээрээ явдаг жолооч өдрийн од шиг, гадуур ийм их халтиргаатай байхад яаж ч бодсон маш аюултай. Мэдээж та бухэн үзсэн дуулсан хэрэглэдэг байгаа л байх үзээгүй авах уу ях уу гэж бодож байгаа хүн ч байгаа л байх. Өөрийн туршлагаас хуваалцахад:
Нярай хүүхдийн машины суудлуудаас миний судалж мэдсэнээр хамгийн бага жинтэй буюу 4 lbs (1800 гр) -с эхлээд дээшээ нас болон өндөрөөс хамаараад booster seat хүртэл хэрэглэж болно.
Гэхдээ дутуу нярайг машинд авч явахад зориулсан тусгай жижигхэн ор байдаг юм билээ.
Миний харж байсанаар Монголд зөндөө олон газар машины суудал зардаг. Харин аль болох удаан хэрэглэж болох найдвартайг нь сонгох хэрэгтэй.
Доорх зурагт хамгийн цаад талд нь 1.8 кг- 13,6 кг хуртэлж нярайн суудал наад талд туунээс том хүүхдэд зориулсан машины суудал харагдаж байна.

Хүүхэд суусан байдал.

Monday, November 14, 2011

Ханиадны вакцин

За сайн байцгаана уу? Ойрд маш их завгүй, нүүдэл суудал дуусдаггүй. Нүүнэ гэдэг их ажил байдаг ч гадаадаас нүүж ирэх бүр их ажил байдаг юм байна. 7 хоногийн өмнө контеинэр ирж, гэрийнхээ тавилгыг тавьж санаа амарлаа. Тэгээд бас тохижуулах их ажилтай. он гарахаас өмнө амжвал их юм болох юм шиг байна. Гэснээс ханиадны вакцин хийлгээд. Хамгийн сайн вакцинтай газар SOS Medica International Hospital гэдэг эмнэлэгт байдаг юм байна. Амэрикт хийдэг вакциныг энд хийдэг юм байна. Сансарын тунэлийн тэнд туул жин пан гдг бил үү? тэнд байдаг юм байна. Хэрэгтэй бол 1109-с утасдаад утсыг н олж аваад очиж хийлгэж болно. бусад төрлийн вакцин бас хийдэг гэнэ. Гэснээс хүүхдүүддээ сүрье-ийн вакцин хийлгэмээр байна. АНУ-д хийдэггүй, Монголд өвчлөл ихтэй болохоор заавал хийх вакцинд ордог юм бн. Удахгүй арай завтай болохоороо зарим нэг хэрэгтэй бичлэг оруулнаа.

Monday, August 29, 2011

Otgoo-д

За урт удаан хугацаанд голорч зэсэрч явсаны эцэст арай хийж зав гаргаад орж ирээд асуусан асуултыхаа хариуг бичиж байна.
3 наснаас бага настай бол Хүүхдийн Physical Therapy -д үзүүлж оношлуулах хэрэгтэй гэнэ. Тусгай эмийн биш аргаар (дасгал, массаж, усан эмчилгээ гэх мэтээр) эмчилгээ хийдэг мэргэжлийн хүн буюу үйлчилгээг Physical Therapy гэнэ. Монголд хаа хамаагүй бариа засал хийдэг хүн энэ ангилалд орохгүй байх гэж бодож байна. Эмнэлэг дээр мэргэжлийн хүмүүс дээр очоорой. Зүгээр манай охины Эмч нь үзээгүй байж ямар нэгэн эмчилгээ заавар өгөх боломжгүй гээд татгалзаж байна. Миний асууж чадах энэ л байлаа. Яаснаа бичээрэй. Түр баяртай.

Sunday, August 21, 2011

Mongol butslaa. Amerikaas yu avaachval heregtei bdiim bol

Za udahgui Mongol butslaa. Geriihee yumnuudiig containert achuulna. Tegeed bas zarah yum avj yavahaar tuluvluj baina. Tegeed ta hedeesee yu achuulval erelt ihtei baih bol hurdan zaragdaj mungiig min gargaj uguh bol gej asuuh gesen yum. Bainga business hiideg bish neg udaa geriihee yumtai achuulj baigaa bolohoor sain medehgui yum. bags, shoes, perfume, kids clothing, formula, vitamins, beauty products etc?

Thursday, June 30, 2011

Хүүхдийн шүлсэвч оёx

За өмнөх бичлэгт хүмүүс хариу бичсэн тул бусдад хэрэгтэй байж гэж үзээд, бас би өөрөө хийж үзэхийг хүсэж байгаа хүүхдийн шүлсэвчний санааг та нартайгаа хуваалцахаар энд чирээд ирлээ.

P.S: Ойрд бичих юм олдохгүй хэцүү байна оо. :D


Шүлсэвч маань ингэж харагдах юм. (шүлсэвч гэх нь зөв үү та минь ээ)



1. Хэлбэр гаргаж хайчлана. Өмдөөр хийх бол өмдний дотор нь илүү өнгөө алдаагүй байдаг.

2. Гоёлын туузаар дуртай хэлбэрээ гаргаад ингэж тавиарай.

3. Зиг заг хэлбэрээр оёвол ингэж харагдаж байна. Өөр ямар ч хэлбэрээр яаж ч оёж болно.
4. Шүлсэвчнийхээ ар талд бариж оёх даавуутайгаа жинсэн нүүрэн хэсгийг нийлүүлэн ингэж бэлтгэнэ. Чимэглэл хийсэн гадна талынх нь хэсгийг даавуу руугаа харуулж тааруулна. (зурган дээрх шиг)


5. Одоо эмжээрийг нь ингэж оёно. Шүлсэвчнийхээ доод талд бага зэрэг нүх оёлгүй үлдээхээ мартуузай. дараа нь тэр нүхээр бутэн эргүүлж шүлсэвчний гадна талынх нь хэсгийг гаргаж ирэх юм.

6. Тэгшилж хайчилна.

7. Одоо үлдээсэн жижигхэн нүхээ ашиглан гадарыг нь гаргаж ир. Ангайлгасан хайч ашиглах нь аравч даавууг нь гэмтээж магадгүй тул, амыг нь хамхиж хэрэглэхийг зөвлөе.
8. Онгорхой үлдээсэн нүхээ одоо оёж болно.

Урдаасаа

Ардаасаа

Одоо арын хэсгээ юугаар холбодог байх вэ гэдэгээ шийдэх хэрэгтэй. Хамгийн зөв сонголт бол энэ байна.

Анхааруулга:
Товч болон тайлахад хэцүү кнопууд, мөн уяа, бүч зэрэг нь хүүхдийг хахуулах, боох аюултай учраас хэрэглэхээс зайлсxийгээрэй. Хүүхэддээ зүүж орхиод мартдаг, өөрөө эзгүй үед хүүхэд тайлахаар оролдоод боодог тохиолдол гардаг байна.



Tuesday, June 28, 2011

Хүүхдийн даавуун ном оёх

Юм хийх дуртай ээжүүд, мөн лагэр дээрээ уйдсан ээжүүд (Undukkaa - Mother-life) иймэрхүү юм хийвэл цаг амархан өнгөрнө, үр ашигтай, бас бүтээлч, хүүхдэд тань хэрэгтэй болов уу гэж бодоод даавуун матэриалаар гэртээ ном хийх төсөл оруулж байна. (би өөрөө хийсэн юм биш, өөр нэт дээр байсан Америк ээжийн төслийг энд хуулан тавьсан болно. :D


Энэ ээж жинсэн матэриалыг хүүдээ сонгосон гэнэ.


















Tuesday, June 21, 2011

Хөх саах, саасан сүүгээ хадгалах

Эхчүүд бидэнд зарим тохиолдолд хүүхдээ хөхүүлэх цагтаа гадуур гарсан байх, эсвэл хүүхэд хөхөө өөрөө хөхөж чадахгуй байх, бүр заримдаа эрт ажилдаа буцаж орох гэх мэт хөхөө сааж хүүхдээ хооллох хэрэг хэлүүлэлтгүй их гардаг билээ. Миний хувьд охиноо эмнэлэгт байх 2 сарын хугацаанд, 7 хоног орхиад аялалаар яваад ирэхдээ байнга саадаг байлаа. Ерөнхийдөө Автомат саагч, гар саагч юм уу эсвэл гараар хөхөө саагаад, саасан сүүгээ xөлдөөгчид 6 сар хүртэл хадгалан хүүхэдээ угжаар хооллож болно. Харин автомат болон гар хөх саагч болон өөрийн гараар хэрхэн саах, саасан сүүгээ хэрхэн зөв хадгалах болон, хүүхдээ угжихдаа хэрхэн тэжээл өсгөж өгөх талаар өөрийн мэддэгээ хуваалцья.

1. Хөх гараар саах
Энгийн бас олон юм шаарддаггуйгээрээ давуу талтай боловч, хөхний чинь сүүг автомат саагч юм уу хүүхдээ хөхүүлсэн шиг суллаж чадахгүй.

Сааxын өмнө:
- Гараа сайтар угаана
- 2 гараараа хөхөндөө массаж хийнэ. Энэ нь сүү сайн гарахад тусална. Хөхний гадна талаас хөхний товчны зүг зөөлөн тойрог маягтай илж өгнө.


- Хөхний гадна талаас хөхний товчийг чиглүүлэн маш зөөлөн цохиж ( бага зэрэг түнших төдий) өгнө. Хэрвээ чанга юм уу цохиход чинь өвдөж байвал хөхний чинь эд эс маш эмзэг учраас гэмтэх аюултай.
-Урагшаа бага зэрэг тонгойж суувал сүү сайн гарна. (Дэлхийн татах хүчний нөлөөгөөр?) :)

Саахдаа:
-Хөхний нөсөөт хэсгийг (энэ чинь нөгөө хөхний товчийг тойроод байдаг бор өнгөтэй тойрог шүү дээ. Нөсөөт хэсэг гэж нэрлэх нь зөв үү хүн ардуудаа.) эрхий хуруугаараа дээд талаар нь, долоовор юм уу долоовор + дунд хуруугаараа бариж цээжнээс хөхний толгой руу чиглүүлэн зөөлөн шахна(саана). Гэхдээ хөхний толгойноосоо татаж юм уу хөхнийхөө толгойг шувтартал сааж болохгүй. Хөхний толгой хагарна. Эхлээд хөхөө ивэлж зөөлөртөл зөөлхөн эхлээрэй. Сайн сүү ороогүй бол эхний хэдэн сэкүнд сүү гарахгүй. Харин их сүүтэй буюу, дөнгөж төрсөн уураг нь гарч байгаа эхийн саагаагүй хөх нь сааж байгаа хөхөө дагаж ивлээд зангирах аюултай. (миний хөх тэгж байсан. :( Уураг гарч байгаа дөнгөж төрсний дараах үед зангирахдаа мангар амархан, нүд ирмэхийн зуур юм билээ. ) Том хөхтэй ч юм уу сүү ихтэй хөх сулраад ирэх үед нь нөгөө гараараа бага зэрэг угаар нь базаж баривал сүү сайн гарна. Саах явцдаа массаж хийж сүүний гарцаа нэмэгдүүлж болно. Бас саахаасаа өмнө шүршүүрт ороод яг нуруунасаа хөхний арын хэсгээс усаар шүршиж байгаад гарвал сүүний гарц сайн байдаг. (Энэ бол жинхэнэ хувийн туршлага)
Illustration of Pumping or hand (manually) expressing breast milk
Яг ингэж бариж базаж ав гсн :)

Illustration of Pumping or hand (manually) expressing breast milk
Тэгээл наашаа цаашаа татаал шахаж түлхээл :p гм

2.Хөх саагчаар саах:

Хөх саагчийг бүрэн автомат болон гар саагч гэж ангилж болно. Анх хөхөө цаагчаар саахаар өвддөг юм. тэгээд сурна. Нэг сурчихаар их амар. Хөх саагчны түмэн янзын брэндүүдээс дурдвал: Ameda, Avent, Evenflo, Medela, Lansinoh, Playtex гэх мэтчилэн, Энэ дундаас эмнэлэгт байдаг нь Medela Symphony. Хамгийн хүчтэй, хүүхэдтэй адилхан гэж OT хэлж байсан. Энэ байна.
Medela Symphony Breast Pump Эмнэлэгийн бүрэн автомат.
$1600 Базарваань :)
Миний нэг бодож явдаг юм. Монголынхоо эмнэлэгийг ийм саагчтай болгохийнсон гэж. Тэгвэл сүү орохгүй зовж байгаа эхчүүд, кесерово хийлгээд суугаад хөхөө сааж чадахгүй байгаа эхчүүд, хүүхэд нь нярайн сэхээнд эмчлүүлж байгаа эхчүүд гээд түмэн эхчүүдэд гүй мөн хэрэг болсон буянтай эд болно доо. Манай эмнэлэгийнхэн арчаагүй л дээ, бүүр нэг гомдмоор. Эрүүл үрс - Save the infants гээд NPO байдаг юм. Нодилон жил гадаадад суудаг монголчуудаас хандив цуглуулаад эх нялхасын эрдэм шинжилгээний хүрээлэнд нярай хүүхдийн хяналтын монитор 3-г билүү дээ авч өгсөн шд. Би бас чадлаараа оролцсоон. Анх авч өгөхөөс нь өмнө байхгүй байсан гэл үү нэг ширхэг байсан гэл үү онигоо шиг л юм байгаа юм чинь.
Энэ нөгөө тал талаасаа нийлүүлж авч явуулж байсан хяналтын монитор шүү дээ.

Би охиноо сахиад эмнэлэгт байхад хааяа амьсгал нь юм уу, зүрх нь, заримдаа бүр 2-уулаа зогсчино. Энэ монитор шууд дугарна. За тэгээд шууд арга хэмжээ авна. Тарихын тариад залгахын залгана. Тэгж байж сэхнэ. Хэдхэн секундын үйл явдал. Анх хараад би өөрийн эрхгүй уйлсан. Хүний амь чинь 15-20 секундэд л шийдэгдээд явчина. Энэ аппарат ЭНЭШТөв-д байдаггүй байхдаа яаж болдог байсан юм бол доо бодоод үз дээ. :(
Минийх энэ. Надад ганц аминд орсон эд байгаан. Одоо ч тэр. Ийш тийшээ явахаараа үүрээд явна. Хөнгөхөөн, жижигхээн, авсаархан. Саяхан нэг аялалаар яваад ниссэн чинь онгоцны буудал дээр намайг хажуу тийш нь гаргаж ирээд энийг маань задалж үзэв шд. Хөх саагч гэж мэдэж байгаа ч гэсэн ингэж үзэх ёстой уучлаарай гсн. Бодвол бөмбөг үүрсэн террорист хүүхэн бхвий гэж надаас айсийн байгааз :)
Medela Harmony Manual Breast Pump
Энэ харин гараар саагч нь. Надад бас нэг бий. Анх энийг хэрэглэж үзсэн. Гэхдээ надад 2 хөхнийх хэрэгтэй байсан болохоор энийг нэг хэрэглээд л хадгалсан. Ер нь бол нэг хөхөө хүүхэддээ хөхүүлээд таардаг ээжид бол энэ их зүгээр. Хөхүүлээгүй хөхөө саагаал болоо.

2008 онд Монголд санамсаргүй Хүрмэн гээд сансрын тунел дээр байдаг аптекд автомат болон гар саагчнууд байхыг харсан юм. Тэр үедээ хүүгээ хөхүүлчихээд үлдсэн сүүгээ гараар саадаг байсан юм. Манай хүн тэндээс нэг саагч авья гээд. Би 100н хэдэн мянга байхаар нь яах юм гээд аваагүй. Тэгээл үнээний дэлэн шиг гараараа саагаад л... Одоо харамсаад байдийн. Гараар их саасан мөөм унжаад гэдсэн дээр ирчихдэг. Хөхний эд, эсүүд нь сунаад. Тэр үедээ аваад хэрэглэсэн бол хичнээн биед амар, бас гоо сайханд хэрэгтэй байсан бол доо гэж. Боломжтой бол аваад хэрэглэх л хэрэгтэй. Хөх чинь эмэгтэй хүний чухал эд эрхтэн шүү дээ. Мөнгө бол олдоно, сайхан хөхний хэлбэр бол үгүй гэж би боддог юм.

Сүү хадгалах:
Сүүгээ цэвэр саванд саасан байна. Сүү хөлдөөж хадгалах зориулалттай шууд угж залгааж хөхүүлж болдог сав, эсвэл хөхний сүү хөлдөөх зориулалттай уут зэрэг байна.
Medela Breastmilk Storage Freezer Pack - 12 Pack
Хадгалахдаа огноогоо (он,сар,өдөр) сайн бичих хэрэгтэй. Дараа нь хэр удаан хадгалж байгааг амархан мэдэж болно. Мөн гаргаж гэсгээxдээ хэдний өдөр хэдэн цaгт гэсгээхээр гаргаснаа бас бичиж байвал санамсаргүй сүүгээ муутгахаас сэргийлнэ. Хөлдөөсөн сүүгээ гэсгээxдээ хөлдөөгчнөөс гаргаж хөргөгчний доод буюу хамгийн дулаан хэсэгт тавибал аажмаар царцмаг байдалтай гэсч сүүний тослог дээрээ хөвж, шингэн нь доороо тунахгүй. Харин шууд гаргаад тасалгааны температурт тавихаар гэссэн хэсгээсээ эхлээд тослог, шингэн нь ялгарч эхэлдэг юм билээ. Хүүхэд бас амтыг нь ялгана. (Бас хувийн туршлага)
Мөн буруу хадгалсан буруу гэсгээсэн хугацаа хэтэрсэн сүү хүүхдэд хоол биш хор болно.

Сүү хадгалах хугацаа:
- Тасалгааны температур - 1 цаг хүртэл
- хөргөгч - 5 хоног хүртэл
- хөргөгчний дээд талын хөлдөөгчид - 2 долоо хоног хүртэл
- Гүн хөлдөөгч (-20C дээш хүйтэн) - 6 сар хүртэл

Нэгэнт хүүхдэд өгөх гээд бүлээсгэсэн сүүг хөрсөнийх нь дараа дахин халааж болохгүй. Муудаад чанараа алдсан байгаа. Мөн сүүг халаахдаа микро печнд (microwave) халааж болохгүй. Халуун булээн устай саванд хийж халаагаад сайн сэгсэрсний дараа гарын бугалган дээр дусаагаад, халууныг ч, хүйтнийг ч мэдрэхгүй байвал сая зөв болжээ гэж үзэж хүүхдээ хооллож болно.