Thursday, September 6, 2012

Хувирал VS Xувьсал

Удаан бичээгүй болохоор яг юугаа эхэлж бичих билээ гэдэг их хүнд асуудал болдог бололтой. Охин хөлд ороод гүйж байна, 7 сараас 9 сар хүртэл сайхан амарлаа, хөдөө гадаа ч их явлаа. Одооноос харин төлөвлөсөн зүйлүүдээ хийж эхэлье. Энэ хавар огурцы, помидор, гүзээлзгэнэ, ганц нэг цэцэг балкон дээрээ тарьсан байсан, хоосонгуй ээ. Манай хүү ногоо идэх дургүй иддэггүй байсан юм. Чиний ээжтэйгээ тарьж, усалж байсан ногоо гэхээр идчихээд байдаг болсон. Нэг өгүүлбэрээр хэлбэл санамсаргүйгээр хүүгээ ногоо идүүлж сургалаа. Монголд ирсэнээс хойш нэг зүйлд нилээн эгдүү хүрдэг боллоо. Декритээ авахаас өмнө миний ажил дээр янзан бүрийн хүмүүс ирдэг байлаа. (Олон хүмүүс үйлчлүүлдэг газар ажилладаг байсан юм.) Гуйлт мундахгүй таньдаг, танил төдий хүмүүс, цагаан сараар ч юм уу тааралддаг хамаатны ахаас эхлээд л, хамт төгссөн дээд доод курсынхан, 10 жилийнхэн, бүүр танихгүй хүмүүс хүртэл тэгээд өг, ингэж туслаач гэсэн гуйлт салдаггүй байлаа. Одоо тэр хүмүүс тааралдвал танимхайрч мэндлээд л гэртээ байгаа гэвэл аан гээл дуу нь сулраад явчихдаг болж. Хэрэгтэй хүндээ хачиг шиг наалдаад хэрэггүй бол тэгсгээд алгасаад явчихдаг хандлага хаа сайгүй байдаг болж. Угаасаа ийм байгаад би анзаардаггүй байсан юм уу, эсвэл хүний мөс чанар ийм болчихсон юм уу бүү мэд... Ойрд өөртөө сэтгэл хангалуун биш, миний хийсэн хийж байгаа, ер нь л байгаа байдал маань өөрт маань таалагдахаа болилоо. Гадаад байдалдаа биш, дотоод хүн маань нэг л үлбэгэр сулбагар болчихож. Хөгширөөд байна уу, эсвэл таалагдахгүй юм их , тэгсэн бол гэсэн харуусал байгаа болохоор ингээд өөрийгөө хэмлээд байна уу, сайн ойлгохгүй л байна. .... Сая бичиж байхдаа ингэж бодлоо. Миний энэ бичдэг блогийг 5000 гаруй удаа нээж үзсэн байх юм. Давхардсан тоо байгаа ч гсн бас ч үгүй нилээдгүй хандалт гараад байна. Энэ орсон үзсэн хүмүүс ер нь хэрэгтэй юмаа олдог болов уу? Уншихад харамсахааргүй байж чаддаг болов уу? Эсвэл үзээд энэ хүүхэн энд хүний цаг барсан, хэнд ч хэрэггүй өөртөө ажил удсан юм бичээд суух юм гэж боддог болов уу? Анх нээх үед надад зөндөө төлөвлөгөө бодол байлаа. Цагийн эрхээр бүх юм бүдгэрдэг юм байна. Тэгэхээр цагийн юмыг цагт нь гэж ямар үнэн үг вэ?!