Яаж сүү оруулах талаар болон өөрийн туршлага нөхцөл байдлын талаар хуваалцахаар шийдлээ. Би 3 сарын өмнө яаралтай хагалгаагаар төрсөн юм. Тэр үед охин минь 30 долоо хоногтой нярайн эрчимт эмчилгээний тасагт байв. Амлуулах байтугай юм хөхөх рефлекс нь үүсээгүй. Тэгээд ч би яаралтай хагалгаагаар кесерово хийлгэж төрсөн болохоор өөрөө төрсөн хүмүүс шиг шууд сүү орохгүй байв. Тэгээд 3 цаг тутамд сааж байх даалгаварыг эмчээсээ авлаа. Мэдээж автомат саагчаар. эхлээд хөхний толгой
хагараад, дусал суу ч гарахгүй их хэцүү байв. гэхдээ эмч тос турхэж, жин тавиад цагтаа саасаар байхыг сануулав. хагалгааны дараа идэх юм юу ч өгөөгүй идэж уусан юм нь бяцалсан мөс л байсан болохоор эхний 2 өдөр сүү орсонгүй. тэгээд хүйтэн ус жүүс уусаар жирийн хоол идэх болов. 3 дах өдрөөс дусал уураг гарав. тэгээд 1 гр, 3 гр 5 гр гэх мэт суу бага багаар нэмэгдэв. Хүүхдэд маань 1 гр уураг байсан ч авчруулсаар гуурсаар хооллож байв. Сүү аажмаар нэмэгдсээр 150 гр орчим гардаг болсон (3 цаг тутамд). Сүүгээ хөлдөөгөөд эмнэлэгт аваачиж өгдөг, эмнэлэгт суун дээр маань тэжээл нэмээд хүүхдийг маань гуурсаар хооллодог байв. Сүү оруулах хамгийн гол зуйл бол суугээ сулартал нь тогтмол хөхүүлэх буюу саах. Гараараа сааж болохгүй. Саагч авах хэрэгтэй. (анх монголд торсний дараа манай хүн автомат саагч авья гэсэн боловч би үнэтэй байна гээд авахуулаагуй, тэгээд гараараа саадаг байв. Тэр саагч 120 орчим мянган тг. тэр уедээ үнэтэй санагдаж байсан ч одоо бодоход хамгийн хэрэгтэй юмнаасаа мөнгөө харамласан санагддаг юм). Мөн сайн унтаж амрах, шингэн юм сайн уух. булээн шуршуурт ороод нуруунаасаа усаар шуршвэл бас их сайн гардаг. Гол нь тогтмол суллаж байх хэрэгтэй. Хөхний сүүг хөлдөөгөөд 6 сар хуртэл хадгалж болдог. гэсгээгээд л өгөхөд болно. харин хөлдөөгөөгүй бол зүгээр хөргөгчний сэрүүн нөхцөлд 7 хөнөг хуртэл хадгалж болно. харин жирийн тасалгааны температурт 1 цаг хүртэл байлгаж болно. энэ хугацаанаас хэтэрвэл хүүхдэд өгч болохгүй.
Энд оруулсан зураг нь миний саагаад хөлдөөгчиндөө хадгалсан суу байна. өдөр цагаа бичээд наасан байгаа. Зурган дээр харуулах гэж ил гаргаж тавилаа.