Sunday, April 20, 2014
Үсэглэлийн баяр
Саяхан л ээж болоод сандарч явсан санагдах юм. Гэтэл одоо хүүхдийн үсэглэлийн баярын хувцас бэлдээд гадуур манаргаж явах... Цаг хугацаа ямар хурдан юм бэ? Монголд юм 1.Үнэтэй 2.Таарах юм олоход хэцүү гэдэг туйлын үнэн байна. Хүүхдэд костюм, пиджак, хар гуталтай өмсүүлэх шаардлага гарч би 3 хоног гадуур аятайхан юмны эрэлд хатлаа хөөрхий. Хар ботинк нь ганц үсэглэлийн баярт л өмсөх тул боломжийн үнэтэй байх ёстой байдаг, гэтэл арай гайгүй гутал таарахаар хямдхан нь 189'000 үнэтэй нь 240'000 болж байна. (Seriously??!!?) Удаан хайж Монголын хамаг л моллуудыг дуусгаад олоогүй хямд чанартай арьсан гуталаа санаанд оромгүй газрын жижигхээн дэлгүүрээс олоод бөөн баяр болов шд. Би ч бас овоо хүүхэн шүү ч гэж хүртэл бодогдлоо. Дараагийн авах юм маань хослол байлаа. Хослолууд үнийн хувьд гайгүй бүгд л 100-д батгаж байсан ч загвар гэж авах юмгүй. Хүүхэд юм мэдэхгүй мэдэхгүй гэхэд арай ийм доромжилсон муухай хослолууд байж болмооргүй санагдсан. Материал л гялалзсан, судалтай, ч юм уу, загвар нь буруу хэмжээсээр хийсэн гэмээр. Өмсгөөд үзэхээр хөгийн таарна, нэг навсайсан юм л болчих юм. Уул нь Их дэлгүүрийн coccodrillo-д хөөрхөн хослол байсан ч ганцхан 12 настай хүүхдийнх үлдээд бусад нь бүгд зарагдсан байна лээ. Дахиад тийм нь ирэхгүй гэсэн, харин чөлөөт загварынх бол ирсэн байна лээ. Явж явж Турк хөөрхөн хослол авснаар санаа амраад сууж байна. Ер нь хал үзэж хашир суусан хүний хувьд зөвлөхөд 1-р ангийн хүүхдэд бол костюм пиджак заавал хэрэг болох тул, хичээл эхлэхээс өмнө том том дэлгүүрүүдэд шинэ бараа ирсэн, сонголттой байх үед аваад хадгалчиж байгаарай. Шинэ жил, үсэглэлийн баяраар хэрэг болно шүү. манай хүүхдэд шинэ жилээр бас хэрэг болоод би гоёлындуу майк эрвээхэй зангиа өмдөөр аргалчиж байсан юм. Гэхдээ хүүхдэд пиджакнаас илүү тэр нь хөөрхөн юм билээ. Гэх мэтчилэн аар саархан юмаар өдөр хоногийг завгүй өргөрөөж,
Орондоо орох завгүй
.... тэмцэлдэж (юу гэдэг билээ дээ?)
хөнжилдөө орох завгүй
хөнөөлдөн тэмцэлдэж байна аниа нь. :р
Нэгэнт Монголд юмны үнэ үнэтэй байгаа талаар гомдоллосных хүүхэд өсгөх бүр ямар үнэтэй байгаа талаар Монголд гэр бүл төлөвлөлт хийж мэддэггүй хүмүүсийн балгаар ямар олон хүүхэд хохирч хэцүү амьдарч байгаа талаар санаа зовж явдагаа хэлмээр бичмээр санагдаад болох биш.
манайд гайгүй цэцэрлэг нүдний гэм, сургууль бүүр ч ховор. Гэлээ гээд яахав арай гайгүй гэсэнд нь өгөөд болооод л байна. Бас байгаа хэдхэн нь тэнгэрийн үнэтэй. Цэцэрлэгийн төлбөр нь л дээд сургуулийн жилийн төлбөрийг хэд нугалчиж байгаа юм. Улсаас хүүхдүүдэд 20 мянга ч бил үү мөнгө өгч дормоожилж байсанаас, гайгүй цэцэрлэг сургууль эмнэлэг бариад өгчих ухаан сэтгэл байхгүй байх шиг байгаа юм. Ингээд бичээд байвал дургүй хүрэх юм их гарч ирэх тул ингээд орхиё!
Саяхан Хятадын намын тэргүүлэгчид(?) өрх бүр 2 хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн тогтоол гаргахад хүүхэдтэй болох боломжтой нийт гэр бүлийн тал хувь нь 2 хүүхэдтэй болох хүсэлгүй гэсэн судалгаа гарсан тухай би хаанаас ч билээ уншиад ихэд гайхаж билээ. Учир нь Хятадууд хүүхэдтэй болох нь зардал ихтэй тул тэр зардлыг дийлэхгүйгээс хүүхэдтэй болохгүй гэсэн гол шалтгааныг дурдсан байсан юм. Япон Солонгосууд хүүхдүүдээ их шахдаг, хүүхдүүүд нь жигд бүх юмандаа сайн байхыг чухадчилдаг, боловсролтой хүүхэд олон хүүхдээс дээр гэсэн үзэл Хятадуудад бас нийтлэг тархаж тэд хүүхдээ урлаг спорт шинжлэх ухаан гэх мэт төрөл бүрийн activities р хүмүүжүүлэхийг хичээх болсон байна. Саяхан Интернэтээр 4 нялх хүүхэдтэй 21 настай, ажилгүй, орон гэргүй, нөхөргүй эмэгтэйд туслах аян өрнөж Монголчууд нилээдгүй тусалж байсныг санаж байна уу? Би бол хүүхдүүдийг нь л маш их өрөвдсөн. Хүмүүс нэг туслана, дахиад туслана% гэхдээ тэдгээр өрөвдөлтэй хүүхдүүдийг хүний зэрэгт эрүүл саруул хүрэхэд, мэдлэг боловсрол эзэмшихэд, ямар их хугацаа дэмжлэг, юм хэрэгтэйг хүүхэд өсгөж байгаа та бүгд гадарлаж байгаа байх. Хүүхдэд дулаахан тухтай орон гэр, эрүүл хоол хүнс, дулаан хувцас, сургуульд явж юманд санаа зовохгүй сурах боломж, хайр халамж, гээд тоочиж баршгүй зүйл хэрэгтэй. Тэр бүгдийг авч байж хүүхэд боловсролтой, эрүүл чиирэг ирээдүйн Монголын иргэн болж төлөвшинө. Идэх хоолгүй, даардаг, өмсөх хувцасгүй хүний наад захын үндсэн эрхээ ч хангаж чадахгүй өсч байгаа хүүхдүүд ирээдүйд ямар хүмүүс болох бол? Гэр бүлээ төлөвлөж мэддэггүй, аюулгүй сексийн талаар сонсож ч байгаагүй, хүүхэд төрүүлж байгаагаа нохой гөлөглөж байгаагаас ялгаагүйгээр ойлгодог хүмүүсээс болж, өч төчнөөн гэмгүй хүүхдүүд нялх багаасаа хүнд хэцүү амьдарч байна. Саяхан Их Дэлгүүрт нэг ээж хүүхдээ аймар загинаж уйлуулаад, хүүхдээ уйлсны дараа дугай болохгүй байхаар нь цохиод авч байхтай санамсаргүй таараад (дэлгүүрийн худалдагчийн хэлсэн: -Энэ лав юмтай хүүхэн, дандаа энд ирээд ингэхийн!) чимээгүй өнгөрч садалгүй -Та одоо боливол яасан юм бэ? Наадах чинь хүүхэд шүү дээ, ойлгохгүй байгаан биш үү гээд хэлтэл, ээж нь -энэ муу бүүр санаатай ингэж орилж байгаа юм, би бла бла бла.... гээд баахан бухимдалтай юм өөдөөс ярьсан. Яг намайг тэр эмэгтэй дээр очиж хэлэхээс өмнө зөндөө олон хүн хажуугаар нь хараад л чимээгүй өнгөрөөд л байсан. Бүгд буруу гэдгийг мэдэж байгаа ч хэн ч буруу үйлдлээ зогсоохыг шаардаж чаддаггүй амиа бодсон Монгол хүмүүс. Мэдээж тэнд байгаа хүмүүс бүгд л эцэг эх байгаа, хүүхдээс нь ялгаагүй л нялх амьтан байхад өр нь өвддөггүй хүйтэн хүмүүс....
Subscribe to:
Posts (Atom)