Wednesday, February 15, 2012
Загасчны морь усгүй
За сайн байцгаана уу? Ойрд зав жаахан муутай, гадуур гарахаар бөглөөнд хамаг цагаа бараад үсээ зулгаахаас наахнуур юм болж байж зарим ажилаа амжуулвал амжуулаад, чадахгүй бол бухимдалтай гэртээ харьдаг маршруттайгаар өдөрийг өнгөрөөж байна. Загасчны морь усгүй гэдэг үг байдаг билэв үү? Яг тэр чинь над дээр биелээд ээ. Америкт байхдаа охиноо үзүүлж түнхний эход харуулж байсан юм. Тэр үед зүв зүгээр байсан. Харин саяхан санаандгүй нэг ажил хөөцөлдөөд охинтойгоо гадуур явж байлаа. Хөөцөлдөж байсан ажил маань хойшлогдоод яг Сонгдо-ийн хажууд паркалж таарав. Гэнэт зүгээр харихаар охиныхоо түнхний зургийг авахуулж үзье, юмийг яаж мэдэх вэ гэж бодоод зургийг нь авахуулав. Eduardo гээд рентгэн уншдаг эмчээс нь асуулаа. Ямар байна, юу гэж бодож байна гээд. Асуугаагүй бол зүгээр л явуулчих байсан байна лээ. Эмч нь гарч ирээд миний зураг авахуулсан зорилгыг сонсоод хүүхдийн рентгэн зураг уншдаг эмч дээр оч гээд гэмтэлийн эмнэлэгийн нэг эмч руу өөрийхөө нэрийг хэлээд явууллаа. Би ч гэмтэл очлоо. Орой 4 -5 болж байсан байх. Эмч нь тэр өдөр ажилдаггүй маргааш нь ээлжтэй болж таарав. Тэгээд би бодлоо. Ер нь энд ирчихээд Бүдээ эмчид үзүүлэхгүй буцна гэж юу байхав. Үзүүлье, гэж бодоод дээшээ гараад хүлээж байгаад үзүүлсэн. Тэгсэн түнхний хагас мултралтай байж Дөрөөвч зүүхээр болов. Тэр өдөр 4 дэх өдөр байсан юм. Эмч маргааш нь ажиллана. Нөгөөдөр нь Америк явна. Дөрөөвчөө маргааш авчир гэлээ. Би ч бөөн шоконд орсон амьтан гэртээ ирээд хүүгийнхээ багадсан дөрөөвчийг олж аваад маргааш гарахад бэлдлээ. Маргааш нь (5 дах өдөр) Дөрөөвч хийдэг Протезийн үйлдвэрт очиж хуучин дөрөөвчөө охиндоо таарах эсэхийг нь хэмжүүлэхэд багадав. Хүү маань 6 сартайдаа зүүж байсан охин ойтой болохоор аргагүй байв. Шинэ дөрөөвч оёход ажилын 3 өдөр. Тэр өдөрөө бэлэн болгоод эмчдээ очиж зүүлгэхгүй бол эмч нь нилээн удаан явах болохоор өөр аргагүй байв. Тэгээд эмэгтэй хүний хэдэн ч билээ арга мэхээ хэрэглэж байгаад орой 4 гэхэд дөрөөвчтэй болоод эмчийнхээ үүдэнд 2 цаг очерлож байж дөрөөвчөө зүүж авч санаа минь амрав. Тэгээгүй бол бас том болох тусмаа эмчилгээ удаан хийгдэнэ, өөрт нь ч хэцүү, надад ч хэцүү ядаж л өргөж дийлэхгүй. Тэгээд л өөрийгөө зүхээд л сууж байна даа. Би хэнэггүйтэж зөндөө цаг алдсан. Одоо охиноо л хурдан эмчлүүлж авах минь гол амьдралын зорилго болоод байна даа. Та нар ч гэсэн за үзүүлчихсэн юм чинь зүгээр биз гэсэн гэнэн тэнэг тайвшралыг өөртөө битгий өгч тэрүүхэн үедээ хуурч байгаарай. Дараа нь горыг нь бүүр томоор амсдаг юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
hi sain uu tand ene udriin mend hurgei tanii bichseniig unshaad tand tus bolj magadgui geed gants 2 zuil helii ter budee emch jin bas l; evgui gar sh dee zarim ued buruu onshloh tohioldol bdag shuu bi uuruu ohinoo uzuuleed ybj bhad tiim um garch l bsan ta eh hyalhasiin turuh haalgaar orood erdene-suvd geed huuhdiin tunhnii eho-nii emch bdag umaa tedniih bolohoor swiss-emch nartai hamtarch huuhdiin tunhniihen zurag-g ter emch nartai net-r ybuulch uzuuldeg um bn lee ta husvel ohinoo uzuuleed uzeerei ugn id hudulguund orj bh uedn ter duruuvchiig zuuh huuhded ymar hetsuu geech tam gesen ug...... za ingeed hariu bicheerei ok bye
ReplyDeletebayarlalaa. bas davhar uzuulehed ch bolohgui geh gazarguim shuu. Harin oitoi huuhdiin tunhiig eho-r harj boldog yum uu? esvel avahuulsan zurgiig n avaad ochih uu? neg zavaaraa ochij uzuulnee. heden tsagaas uzdegy um bol? bas nomer uridchilan avdag bolov uu? zuvluguu ugch baigaad bayarlaj baigaa shuu :)
ReplyDeleteBi bas Otgootoi sanal neg bna aa. Oor emnelegt dawhar sain uzuuleerei. Baga zergiin dutuu hogjiliig manaihan het tomoor onoshlood id hodolgoontei bgaa huuhdiig zowoogood bgaa bdal ajilgadsan shuu
ReplyDeletebayarlalaa, gehdee manai ohiniih bas dutuu hogjil bish l dee. iluu serious yum baigaa :(
ReplyDelete