Thursday, March 15, 2012

Улаан хумстай эмээ & Чяцарганатай маффин

Ойрд хавин дэлхийн хамаг юмыг хамж шимж бичдэг зуршилтай болов. Юу л даа. Дулаараад сайхан байна, гадаа гардаг болсон гэж бичиж байсан даа. Өнөөдөр их дулаахан байсан. Хавийн хүүхнүүд хөгшчүүд хүүхдээ аваад гараад ирсэн блээ. Би охиноо унтуулчихаад тэрэгтэй н тавиж байгаад гадаа ачаа аваад гарч байсан эмээ, бас хүүгээ салхилуулж байсан ээж 2-той хөөрөлдвөө. :) Тэгсэн эмээ маань тасархай хумстай. Би бүр эмээгийн хумсыг харчихаад өөрийхөө мойног гарыг хараад ичив шд. Миний гар арай л сайртай байсангүй. Байнга бээлийгүй юм угаадаг усанд гараа шалиж байдаг хүний гар ямар л олиг байв гэж. Хамгийн сүүлд шинэ жилээр л хүн ёсоор хумсаа янзалсан байх. Гэтэл эмээгийн хумс бол маникюртай час улаан. Ер н;ь тэгээд би бодлоо эмэгтэй хүн өтөлсөн болохоос үхсэн биш гээд өөрийгөө сайхан байлгаж түүнээсээ кайф авч амьдрах ёстойм байна. Залуу байхдаа л хүссэнээрээ хувцаслаж янзан бүрийн юм туршиж байх ёстойм байна. Дандаа жийнс өмсөж пүүз углаад, малгайтай цамцтай явах бас өрөөсгөл юм байна. Гэх мэтийн бодол тээсээр гэртээ орж ирэв шд. Заримдаа өөрийхөөрөө байх, эмэгтэйлэг байх 2 минь зөрчилдөөд байх юм. За тэр яахав нээх ч чухал асуудал биш. Би урьд нь өдөр болгон торт, маффин, күүкий хийдэг байвшд. Тэгээд сүүлийн 2 жил болисийн. Өөрөө таргалаад, бас залхаад. Тэгсэн саяхан мартаар нэг торт хийж хүнд бэлэглэх гэж байсийн тэгсэн охиныхоо пампэрсийг солиж бгаад гурилын түлээд, бэлэглэх будаа болоод. түлэгдсэн хэсгийн авч хаяаад гэртээ торт хийсийн. Тэгсэн манай том залуу ёстой Монголд ирсэнээс хойш анх удаа ийм амттай торт идлээ л гэнэ, манай хүү дандаа хийж байгаарай л гэнэ, баахан магтаал бишрэлийн дунд урамшаад ойрноос янз бүрийн юм хийдэг болсон. Манай охин тортонд нугасгүймаа. зөөлхөн болохоор тэгдиймүү, амттай болохоор тэгдиймүү бөө мэд. Тэгээд одоо Чяцарганатай маффин хийж байгаа юм. жүүсээр нь болохоор манай хүү уухгүй юм. Маффинд хийгээд өгөхөөр бага ч гсн идэх биз гэж бодоод хийсэн эхнийх нь дажгүй болжээ. Гэснээс өнөөдөр гадаа нэг хүүхэн жоггин строллортой явж байсийн. Манай улаан хумст эмээ тэрийг их л шохоорхсон байдалтай хараад охиндоо авч өгмөөр байгаан. Даанч Монголд харагдахгүй байна. Гадагш нь захих юмсан гэж байна. Том дугуйтай болохоор нь том хүүхдийнх гэж бодсон гэнэ. Эмээгийн ач охин нь 2 настай, тэрэг нь фулсайз. Эмээд ялгааг нь тайлбарлаж өгсөн юм. Тэгээд энд бас оруулья гэж бодлоо.гэхдээ дараа. :)

Sunday, March 11, 2012

Хүүхдийн ор

За сайн байцгаана уу, найзуудаа. Ойрд хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилж сайхан л байна. Охиноо аваад гадаа хааяа гардаг боллоо. Нээх хөлдөж үхчих гээд байдаг маань ч гайгүй сэтгэл тэнийгээд сайхан байгаа боловчиг, гэртээ суугаад хийдэг л ажилаа өглөө бүр дахин дахин давтан давтан хийхэд үнэн уйтгарын байнаа. Ажилд ордог юм бил үү охиноо том болгоё ажилд апплай хийдэг юм бил үү, за дөхүүлж байгаад ороход бэлэн болохоороо больё гэж эргэлзсээр нэг мэдэхэд 3 сар дундаа орж явна шүү дээ. Өчигдөр том залуутайгаа цанын бааз орж гулгаад ёстой гоё өдөр байв. Дулаахан байсан болохоор яг гулгадаг температуртай. Даанч 2 бэйбигээ эгчдээ орхиод явсан. Хүүхэдтэй явахаар гулгаж чадахгүй гд. Уул нь аваад явсан бол агаарт гаргаад сайхан байх ч зутруу бдийн блээ. ядаж л памперс цолих газаргүй, хүүхдийн хоол байхгүй. :(

Гол ярих гэж гарчиг тавьсан сэдэвтээ орьё. Нодилон охинтойгоо эмнэлэгт байхад нярайн сувилагч нь байнга солигддог тэгэх бүрт нь шинэ хүнтэй танилцаж танилцаж хууч хөөрч, дутуу нярайн талаар их юм сурдаг байлаа. Тэрэн дунд нэг настайвтар сувилагчтай нилээн олон удаа ээлжинд нь таарч юм ярьж байлаа. (уул нь настай хүн сувилагч хийх нь их байдаг ч яг нярайд залуу сувилагчид их байдаг 12 цаг ээлжтэй байдаг болохоор хүнд байдаг байх) Тэр сувилагчийн охин нь хүүхэдтэй болжээ. Тэгээд ээж нь ажилтай байсан тул төрөх үед нь очиж зөвлөгөө өгч чадаагүй дараа баярын амралтаар охин дээрээ очиж уулзахаар төлөвлөсөн байсан байна. Охин нь ч хүүхдийнхээ хэрэглэл ор тэрэг хувцас зэргийг өөрөө бэлдсэн гэнэ. Гэтэл 3 бил үү 4 сартайгаа охиных нь хүүхэд зүгээр орон дотроо унтаж байгаад л энджээ. Мэдээж анхных нь хүүхэд байсан тул туршлага бага байсан ч ээж (сувилагч эгч) нь өөрөө нярайн сувилагч байж охиндоо очиж туслаагүйдээ маш их харамсдаг тухайгаа надад яриж байсан юм. Хүүхдийн эндэгдлийн шалтгаан нь буруу оронд буруу унтуулсанаас болсон гэсэн.



Энэ бол хүүхдийг тоглуулах аялалын үеэр унтуулахад зориулсан ор байна. Тэр сувилагчийн охин ийм ор аваад матрасгүй хатуу болохоор нь доор нь юм дэвсэж зөөллөөд хүүхдээ унтуулдаг байсан гэсэн. Гэтэл хүүхэд нь доошоо эргэж хараад зөөлөн дэвсгэртээ нүүрээ наагаад бүтчихсэн байсан гэсэн. :(
Монголд ийм плеияарднууд зөндөө байдаг болсон байна лээ. ээжүүд хэрэв иймийг аваад доор нь юм дэвсээд гэж бодож байгаа бол хатуу хүүхэд нь шигдээд орчихооргүй юм сонгосон дээр болов уу.



Харин энэ бол хүүхдийн модон ор байна. Гэхдээ хүүхдээ модон оронд унтуулахдаа бампер буюу зөөлөвч хүрээг хийж байгаарай гэж зөвлөе. Учир нь хүүхэд завсраар нь гар хөлөө хийж гацах, арай жаахан том болохоороо толгойгоо өндийлгөөд мөргөх зэрэг тохиолдож болох тул аюулгүй байдлын үүднээс заавал зөөлөвч хэрэглээрэй.



Энэ дөнгөж төрсөн хүүхдэд зориулсан буувэйлдэг бас нэг төрлийн ор. Би анх энийг авья гэж бодоод дэлгүүрт очиж үзэхэд нилээн жижигхэн гялс багадахаар санагдаад аваагүй. Уул нь хүүхдээ уйлахад өргөж авахгүй хөдөлгөөл унтуулчмаар хөөрхөн харагдаад байгааз. :)

Ор авахад хамгийн гол нь найдвартай байдал, тухайн үйлдвэрлэгчийн бараа буцааж дуудагдсан байна уу гэдийг шалгаж байгаарай. 4 жилийн өмнө манай хүүгийн орны нэг тал нь доошоогоо тулсаад хүүхдээ авдаг буцааж тавьдаг загвартай байсан юм. Нодилон тэр загвартайг хайгаад олохгүй дэлгүүрийн худалдагчаас асуусан тэр загварийн түгжээнд нилээн асуудал гарч хэд хэдэн хүүхэд хавчуулагдсан, хэд хэдэн брэндийн ор буцааж дуудагдсан зэргээс болоод орныхоо доод талын худас тогтоогчийг дээр болон доор байрлуулж орны гүнзгийг тохируулдаг загварууд гарсан гэсэн байна лээ. Тиймээс түгжээтэй ор сонгох гэж байгаа бол түгжээний бат бөх байдал болон, эвтэйхэн байдалыг нь давхар шалгаарай. Саяханы нэг жишээ хэлэхэд манай хүүхэд манай ахинд очсон байх үед ахын охины орон дээр унтаж байсан юм. Охин маань сэрээд босоод сууж байх үед ахын охин (ой 7 сартай) орныхоо түгжээг тайлаад яг миний охины гарыг хавчих гэж байсан. Ахын охины орны загвар нь нэг тал нь нугастай хагас онгойдог их амархан тайлагддаг байсан юм.

Tuesday, March 6, 2012

Болзоонд :D

Өнгөрсөн хагассайнд 4тэй хүүтэйгээ, өчигдөр аавтай нь болзоонд явав. Хүүтэйгээ болзоонд явахдаа хүүхдийн кино үзээд хоолонд орох төлөблөгөөтэй байсан боловч лавлахаас асуухад УБ-т маань нэг ч кино театруудад хүүхэлдэйн кино гараагүй байсан тул тоглоомын газарт очиж тоглуулах болов. Нэг молл-д байх тоглоомын газарт очиж хүүгээ тоглуулаад өөрөө тэр хавиар нь эргэлдэв. Гэхдээ бас санаа зовоод ихэнх цагаа хүлээж сууж өнгөрүүлсэн. Ер нь яг тэгж хүүхдээ тоглуулаад хүлээхээр бол унших ном сэтгүүлтэй явсан зүгээр юм билээ. манай хүү тоглож байхдаа намайг гошгоруулаад кккк. Ээжээ та хамгийн шилдэг ээж л гэнэ, хайртай л гэнэ. Одооны хүүхдүүд айхтар болжээ. Би ми жаахан байхдаа юун тэгж хар тэнхээгээрээ олон нийтийн газар хашгирах, багш хичээл дээр юм асуувал ээрч муураал хариулдаг байсан байх. Тэгээд хүлээж суухдаа бас бидний үе бидний хүүхдүүдийн үе ямар их өөр байгааг харьцуулж бодов. Одооны хүүхдүүд би бас яг адилхан эрхтэй дархтай сонголттой хүн гэдгээ илүү ухаарсан, тиймдээ ч юманд хувь хүний сонголт талаасаа ханддаг болж. Би жаахан байхдаа ээж юу гэх бол багш юу гэх бол л гэж боддог байсан санагдаж байна. Дэлгүүрт нэг тоглоом харлаа ээждээ хэлнэ. Ээж юу гэнэ тэрүүгээр л шийднэ. Арай том болоод сайн тал, хэрэгтэй байдалаа ухуулж үзнэ. Амжилт олвол минийх үгүй бол ээжийнхээр шийднэ. Бусад хүмүүс ямар байсын би бол тийм л байлаа. Тэгтэл тэр тоглоомын дэлгүүрийн яг зэргэлдээ хүүхдийн тоглоом зардаг тасаг байна. Хүүхдүүд эмээ өвөө ээж аавтайгаа тоглоом авна. Сонголтоо өөрсдөө хийгээд авахуулна. Манай хүү бас тоглож дуусаад дэлгүүрээс тоглоом авна гэв. Тэгээд модон блок хайрцагтай нь сонгоод энийг авмаар байна гэж байна. Би:
-Миний хүүд мега блок байгаа юм чинь наадах чинь хэрэггүй ш дээ. Хүү:
-Гэхдээ мега блок чинь гурвалжин дүрс байдаггүй ш дээ. Би:
-Модон тоглоомны гурвалжин дурсийг мега блоктойгоо угсарч болохгүй юм чинь миний хүүд хэрэггүйн байна. :) Хүү жаахан бодосноо:
-Тэгвэл би өөр тоглоом авмаар байна. Яагаад гэвэл би хуучин тоглоомноосоо уйдсан. Би:
-Энэ цаг ямар байна? (модон цаг үзүүлэв) Манай хүү дурамжхан харж байсанаа.
-өөр тоглоом авмаар байна. Би:
-Миний хүү цагаа сураагүй юм чинь чамд хэрэгтэй ш дээ, манай xүү:
-За би авья. Гэснээр бидний наймаалцал дуусч хямдхаан модон цаг авахуулахаар болов. Тэндээсээ хоолонд орж, дараа нь ээж нь өөрийхөө зугааг гаргаж ганц нэг газраар орсоноор болзоо өндөрлөв. Гэртээ ирээд манай хүү нөгөө цагаа дүүдээ өгч байна. Таалагдаагүй тоглоом авсан хүүхэд ингэдэг бололтой. Би бас мангар юм аа. Сайн үзэж байгаад хэрэгтэй тоглоомыг нь авч өгдөг байж гэж дараа нь харамссан. Бас дэлгүүрт явж байтал хүүхдийн хувцасны тасагт яг манай охинд таарахаар гутал байв. Манай хүү хажуугаар нь өнгөрөхдөө бариж аваад -ээжээ дүүдээ авья гэж байна. Нээх хөөрхөн. би дүүд нь гутал байгаа гэж хэлээд буцааж тавиулсан. Хааяа хааяа энэ жижигхэн залуутай болзох бас зугээр юм. Яг хүүдээ зориулж цаг гаргана. Бас урид нь нээх анзаараад байдаггүй зүйлсээ ажиглана. Ер нь бодоод байхад хүүхэд том болох тусам бие даана эцэг эхээсээ хөндийрнө, найзуудаа илүүд үзнэ. Тиймээс заавал ээж-хүү гэсэн цаг байлгах хэрэгтэй юм шиг.
Өчигдөр том залуутайгаа болзоонд гараад нэг ресторанд хоол идэв. Нөгөө хоолны дэглэм бариж байсан хүн чинь будаа шүү дээ. Дэлбэ идээд гэхгүй юу ккк. Вьетнам үндэсний По шөл, Шримптэй паста, пизза гээд явж өгсөн. Гэхдээ санаа зоволтгүй өнөөдрөөс буцаад дэглэмдээ орсон. кккк Орой уул нь гарж орж идэж ууж хүн хартай уулзаж баймаар л байх юм. Манай том залуу ч намайг гар гар шоуд би хүүхдүүдээ харна л гэдэг юм л даа. Угаасаа хардаг юм. Би хоол идэх гэж гармааргүй байдаг. Уух аяга тагш юм эргүүлж буу халсан шиг суувал сайхан. :) Даанч нэг найз жирэмсэн болсон, нэг нь бөөн ажил бас хажуугаар нь болзоо залуу гд мань мэтийгээ тоохоо болицон, нэг найз гадагад яваад боломжгүй болсон гэх мэт. Уулзана гээд уулзаагүй 10 жилийн их сургуулийн хуучин ажилын гд зөндөө найзууд байгаа ч нэг л хувьсгалын тохироо бүрдээгүй гдг шиг яг сайхан уулзах боломж гардаггүй. Өчигдөр манай том залуу хоолонд орчоод жаахан юм яриж сууж байгаад харих замдаа нөгөө 2-оо санаж байна шүү гсн нээх хөөрхөн санагдаад.
Нээрээ миний блогийг нилээн хүн үзсэн байх юм. Олигтой хүнд хэрэгтэй юм бичдэг биш санаа зовоод. Яг энэ л хэрэгтэй гээд бичих гэхээр нэг л болохгүй бас тэгээд хүнд хэрэгтэй шинжлэх ухааны үндэстэй ядаж л өөрөө туршиж баталгаажуулсан мэдээлэл, зөвлөгөө бичнэ үү гэхээс ямар халтуурдаал бүлт бүлт үсрээд байлтай биш. Саяхан би Фэйсбүүк др ээжүүд гд бүлгэмд элсвээ. Уул нь энд тэндэхийн эмчийн утас, эмнэлэг, хаана юу зардаг гээд л хэрэгтэй мэдээллүүд зөндөө л байдаг юм билээ. Даанч саяхан нэг мэдрэл муутай пост уншаад миний бүүр хамаг сүжиг буураад нээх орохоо болицон. Нэг ээж жирэмсэн байхдаа ч бил үү хөхүүл байхдаа ч бил үү Хербалайф ууж болох уу гэж асуусан байсан юм. тэгсэн зөвлөгөөнүүд нь -ихэнх эм бэлдмэлүүд нь жирэмсэн болон хөхүүл эхчүүд ууж болохгүй гэсэн байдаг гэж нэг ээж бичсэн байхад, доор нь би тэдэн сартай хөхүүл тэгж бичсэн ч гэсэн би уугаал байдаг манай хүүхэд зүгээр л байдаг ер нь ч хүүхдийн чинь ч гсн муу хортой юм нь гадагшлаад зүгээр гсн утгатай юм бичсэн бсийн. Тэгсэн бас нэг ээж манай эгч хөхүүл байхдаа уугаад хүүхэд нь гүйлгээд эмч гэдэс нь өнгөргүй болсон байна гэсэн гээл бичингүүт нөгөө ээж нь буцаж орж ирээл миний мэдэх зөндөө хүн уудаг бла бла гээл бичээд л... би тэнд бичсэн юмыг энд ингээд бичдэг маань ч бас буруу байж болох юм. Гэхдээ мэддэггүй мөртлөө мэддэг юм шиг бусдад зааж зааварлах ямар муухай байдгийг гүн гүнзгий ойлгож авахаар байгаа юм. Би ч өөрийхөө зарим үйлдлийг хянаж болгоож явахгүй бол бас бусдын нүдэнд энэ байтугай муухайгаар тусаж болзошгүй. за тэр ч яахав тэ
Ойрд гадаа дулаахан сайхан байна оо. Хааяа охиноо аваад гадаа гардаг юм. Манай хүү 4 цагаас гэртээ ирнэ би охиноо аваад өмнөхөн нь гараад тосож авна. тэгээд гэртээ орж ирээд хүүхдүүдээ хооллоод том залуудаа хоолыг нь хийгээд дараа нь тэрийг тэгнэ энийгээ ингэнэ гэсээр байтал шөнө хамгийн сүүлд орондоо орно. Өдөр болгон давтан давтан хийнэ гэхээр үнэн залхуутай. Гэхдээ надаас өөр хэн хийхэв гээл тэгээд ч хүүхдүүд минь насаараа нялх явах биш, жаахан байгаа дээр нь сайн эрхлүүлж энхрийлж авья гэж бодоол байсан чинь манай том залуу чи охиноо аймар эрх болгож байна шүү гэхээр нь анзаарсан чинь үнэний ортой ч юм шиг. Уул нь би хүүгээ бага байхад нээх эрхлүүлээд сүйд болоод бдгүй байсан чинь охин бол шал өөр байна аа. за би баахан яриа болжээ ойрд.

Friday, March 2, 2012

Мастер төлөвлөгөө

За би гэдэг хүн төрснөөсөө хойш майр таргалж буян заяг хэдэн жил хураагаад буй билээ. ;)) Гэвч энэ маань одоо хэтэрч байна өө. Тэгээд турах мастер төлөвлөгөө боловсруулж түүндээ шуурхайлан орлоо. Сэтгэл шулуудаад удаагуй тул хэлж гайхуулах үр дүнг одоохондоо үзээгүй байна. Гэхдээ ямар ч байсан, хэдий хугацаа авсан ч сэтгэлээ чандлан бариж, турах их үйлсдээ энэ биеээ зориулнаа. Хахаха. Хааяа мэдрэл хөдлөөд гэхгүй юу. За тэр ч яахав. Би хоолны дэглэм, дасгал, балет гд боломжтой арга хэмжээг авч байна. Хоолны дэглэм их хэцүү байна. Би дэглэм бариж байгаа даа гэж бодохоор өөрийн эрхгүй Өлсөөд байгаа юм шиг санагдаад бхийн. Уул нь хоолоо хассан юм байхгүй харин идэж байсан юмаа өөрчилж зөв юмыг нь идэж байгаа юм. Жишээ нь алкохолик юм уухгүй, торт нарийн боов идэхгүй, кола бүүр ч болохгүй гэх мэт. Би чинь оройдоо янзан бүрийн дринк хийж уучих гд ядаж л вино уудаг байсан одоо болисон. Торт амттай юм хийж идэхгүй байгаа. кола уухаа болисон, харин чихэр шоколад идэхгүй байх гэдэг их хэцүү хааяа хааяа өөр тийшээ харж байгаад ганц нэгийг гусчих гд зовлонтой. Хүүхэд байсан бол азрагалаад л болиулмаар даанч өөрийгөө яалтай билээ. За байз бас би өөрийгөө тэмээ шиг хүн юм байна гэдгийг ойлгож авлаа. Ус ууна гэдэг бол 7 хоногтоо нэг гэх нь хаашаа ийн. Маш бага уудаг юм байна. одоо яаж ийгээл ус шингэн их ууж байна. заримдаа ус уухаар дотор муухайрах юм. Тэр уед нь бага зэргийн жимсний цай нтр найруулж ууна. Тэгэхээр арай дээр. Алин диван галавт (хэзээ хаанаас ийм айхтар үг сурсийм :) ) турах хүсэл өвөртлөн баахан хичээл, двд, дасгалын хэрэгсэл, тураадаг хувцас хүртэл авсан байсан боловч хэрэглээгүй хадгалж бүтэн хайрцаг дүүргэсэн байсаныгаа саяхан нүүдлээр илрүүлж гаргаж хэрэглэнэ хэрэглэнэ гэж явсаар саяхнаас нэг муу юм нар салхи үзүүлж энд тэнд хөглөрүүлдэг ажилтай болсон. Нэг юм хэрэглэхээр л манай хүү надаа гээд чирээд өрөө рүүгээ явчина. Очоод харахаар янз бүрээр ашиглаад тоглоомондоо оруулцан байна. Би хөөе миний хэрэглэж байсан юм гэхээр өөдөөс ээлжилье гээд ам таглачина. :) Хүүхдүүд айхтар болоод ам хэл нь гүйцэгдэхээ байж ээ. Ухаан гэж бүүр мань мэтээсээ хол давах байх аа. Манай охин iphone ipad дээр хуруугаа гүйлгээд сурцан. харахаар инээдтэй. ТВ -ийн удирдлагаар удирдах гж оролдоод чадахгүй болохоороо доор нь очцон утсыг нь татаж байсан. гд айхтар айхтар юм хийнэ. За нөгөө турах их хүслийг өвөртлөн бичиж суусан хүн хүүхэд шуухад хоол хош яриад хадуурчив. Одоо жаахан дулаарахаар дугуй унана. Даанч монголд маань дугуйн зам алгаа. манай гадаа ч уул нь унах газар зөндөө бий. Харин унаад хотын төв орох ойр зуур явахад зам байхгүй болохоор айдастай. Удахгүй турах үйл явц хэрхэн үргэлжилж байгаа талаараа бичнээ. Ойрд овоо дулаарч байна. Охиноо аваад гадаа гарий дөө. :D