Sunday, March 11, 2012

Хүүхдийн ор

За сайн байцгаана уу, найзуудаа. Ойрд хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилж сайхан л байна. Охиноо аваад гадаа хааяа гардаг боллоо. Нээх хөлдөж үхчих гээд байдаг маань ч гайгүй сэтгэл тэнийгээд сайхан байгаа боловчиг, гэртээ суугаад хийдэг л ажилаа өглөө бүр дахин дахин давтан давтан хийхэд үнэн уйтгарын байнаа. Ажилд ордог юм бил үү охиноо том болгоё ажилд апплай хийдэг юм бил үү, за дөхүүлж байгаад ороход бэлэн болохоороо больё гэж эргэлзсээр нэг мэдэхэд 3 сар дундаа орж явна шүү дээ. Өчигдөр том залуутайгаа цанын бааз орж гулгаад ёстой гоё өдөр байв. Дулаахан байсан болохоор яг гулгадаг температуртай. Даанч 2 бэйбигээ эгчдээ орхиод явсан. Хүүхэдтэй явахаар гулгаж чадахгүй гд. Уул нь аваад явсан бол агаарт гаргаад сайхан байх ч зутруу бдийн блээ. ядаж л памперс цолих газаргүй, хүүхдийн хоол байхгүй. :(

Гол ярих гэж гарчиг тавьсан сэдэвтээ орьё. Нодилон охинтойгоо эмнэлэгт байхад нярайн сувилагч нь байнга солигддог тэгэх бүрт нь шинэ хүнтэй танилцаж танилцаж хууч хөөрч, дутуу нярайн талаар их юм сурдаг байлаа. Тэрэн дунд нэг настайвтар сувилагчтай нилээн олон удаа ээлжинд нь таарч юм ярьж байлаа. (уул нь настай хүн сувилагч хийх нь их байдаг ч яг нярайд залуу сувилагчид их байдаг 12 цаг ээлжтэй байдаг болохоор хүнд байдаг байх) Тэр сувилагчийн охин нь хүүхэдтэй болжээ. Тэгээд ээж нь ажилтай байсан тул төрөх үед нь очиж зөвлөгөө өгч чадаагүй дараа баярын амралтаар охин дээрээ очиж уулзахаар төлөвлөсөн байсан байна. Охин нь ч хүүхдийнхээ хэрэглэл ор тэрэг хувцас зэргийг өөрөө бэлдсэн гэнэ. Гэтэл 3 бил үү 4 сартайгаа охиных нь хүүхэд зүгээр орон дотроо унтаж байгаад л энджээ. Мэдээж анхных нь хүүхэд байсан тул туршлага бага байсан ч ээж (сувилагч эгч) нь өөрөө нярайн сувилагч байж охиндоо очиж туслаагүйдээ маш их харамсдаг тухайгаа надад яриж байсан юм. Хүүхдийн эндэгдлийн шалтгаан нь буруу оронд буруу унтуулсанаас болсон гэсэн.



Энэ бол хүүхдийг тоглуулах аялалын үеэр унтуулахад зориулсан ор байна. Тэр сувилагчийн охин ийм ор аваад матрасгүй хатуу болохоор нь доор нь юм дэвсэж зөөллөөд хүүхдээ унтуулдаг байсан гэсэн. Гэтэл хүүхэд нь доошоо эргэж хараад зөөлөн дэвсгэртээ нүүрээ наагаад бүтчихсэн байсан гэсэн. :(
Монголд ийм плеияарднууд зөндөө байдаг болсон байна лээ. ээжүүд хэрэв иймийг аваад доор нь юм дэвсээд гэж бодож байгаа бол хатуу хүүхэд нь шигдээд орчихооргүй юм сонгосон дээр болов уу.



Харин энэ бол хүүхдийн модон ор байна. Гэхдээ хүүхдээ модон оронд унтуулахдаа бампер буюу зөөлөвч хүрээг хийж байгаарай гэж зөвлөе. Учир нь хүүхэд завсраар нь гар хөлөө хийж гацах, арай жаахан том болохоороо толгойгоо өндийлгөөд мөргөх зэрэг тохиолдож болох тул аюулгүй байдлын үүднээс заавал зөөлөвч хэрэглээрэй.



Энэ дөнгөж төрсөн хүүхдэд зориулсан буувэйлдэг бас нэг төрлийн ор. Би анх энийг авья гэж бодоод дэлгүүрт очиж үзэхэд нилээн жижигхэн гялс багадахаар санагдаад аваагүй. Уул нь хүүхдээ уйлахад өргөж авахгүй хөдөлгөөл унтуулчмаар хөөрхөн харагдаад байгааз. :)

Ор авахад хамгийн гол нь найдвартай байдал, тухайн үйлдвэрлэгчийн бараа буцааж дуудагдсан байна уу гэдийг шалгаж байгаарай. 4 жилийн өмнө манай хүүгийн орны нэг тал нь доошоогоо тулсаад хүүхдээ авдаг буцааж тавьдаг загвартай байсан юм. Нодилон тэр загвартайг хайгаад олохгүй дэлгүүрийн худалдагчаас асуусан тэр загварийн түгжээнд нилээн асуудал гарч хэд хэдэн хүүхэд хавчуулагдсан, хэд хэдэн брэндийн ор буцааж дуудагдсан зэргээс болоод орныхоо доод талын худас тогтоогчийг дээр болон доор байрлуулж орны гүнзгийг тохируулдаг загварууд гарсан гэсэн байна лээ. Тиймээс түгжээтэй ор сонгох гэж байгаа бол түгжээний бат бөх байдал болон, эвтэйхэн байдалыг нь давхар шалгаарай. Саяханы нэг жишээ хэлэхэд манай хүүхэд манай ахинд очсон байх үед ахын охины орон дээр унтаж байсан юм. Охин маань сэрээд босоод сууж байх үед ахын охин (ой 7 сартай) орныхоо түгжээг тайлаад яг миний охины гарыг хавчих гэж байсан. Ахын охины орны загвар нь нэг тал нь нугастай хагас онгойдог их амархан тайлагддаг байсан юм.

2 comments:

  1. Хэрэгтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Би ор авах санаатай сонирхоод л. Тэхдээ Монголд хаагуур хүүхдийн гайгүй ор зардаг юм бэ?

    ReplyDelete
  2. Sain uu, oroitoj hariu bichij baigaad hultsel uchiye. bi mongoloos or avch uzeegui bas delguurt or yamar baina yavj uzeegui tul sanal bolgoh gazar alga uuchlaarai. Harin or avahdaa ayulgui baidaliig n sain shalgaj avahiig zuvluye.

    ReplyDelete