Tuesday, November 6, 2012
Хүүхдийнхээ хуучин юмсыг зардаг бол?
Сайн байцгаана уу? Санаа байвч сачий хүрэхгүй, ийм тийм юм бичихсэн гэсэн санаа байвч тухтай суугаад бичих зав гарахгүй хэдэн сар болчих юм. www.babycenter.com , www.parents.com гээд бүрэн мэдээлэлтэй би өөрөө дандаа орж уншдаг сайхан сайт байдаг юм. тэрийг орчуулаад хэрэгтэй мэдээлэл тавичих юмсан гэж их бодсон, амжихгүйнээ. Арчаагүй эхнэр амждаггүй ч гэдэг бил үү нэг үг байдаг. Тэр санаанд ороод байх юм. Уул нь миний энэ блогийг хүмүүс их уншдаг юм байна. гэхдээ сэдэв гэж үнэн хязгаарлагдмал мяа байна аа. Хайлт хийсэн сэдвүүдийг харахаар тоотой хэдхэн байдаг, тэгээд тэднийг нь олон уншсан байна гэхээр хэрэгцээ ихтэй олон хүмүүс хайлт хийж л олж ирдэг шиг байгаа юм. Гэхдээ өнөөдөр бичих гэсэн гол сэдэвтээ орьё.
Та нар хүүхдийнхээ хуучин хувцас, тоглоом, ор, хэрэглэлийг яадаг вэ? Мэдээж дүүд нь хадгалдаг, хамаатандаа өгдөг хүмүүсээс гадна, над шиг өгөх хүнгүй хадгалах хүсэлгүй байвал яадаг вэ? Манайд худалаа ярисан хүнд бараг нэг айлын юм хураалттай байна. Одоо бүүр амар контеинерт аваачаад хийчихдэг болсон. хүүхдийн хувцас, тэрэгнүүд, угж, хөх саагч, буувэйлэгч, ор, хохүүл дэр, хоол хийгч, тоглоом гэх мэт бүр юу аваачиж хураасанаа ч мартаж эхлээд байна. Миний мэдэхээр Америкт хүмүүс хуучин хэрэглэсэн юмнуудаа их зардаг. Хүүхдийн юмнуудаа ч их зардаг. Жишээ нь хүүхдийн тэрэг машины суудалтай нь хосоор нь $360 р аваад, хүүхэд чинь сайндаа л ой хүртлээ хэрэглэнэ, тэрэг суудал 2 бол бараг л шинээрээ. Энэ тохиолдолд бол маш алдагдалтай. Хүүхэд том болно, дахиад л насанд нь таарсан хувцас, тоглоом юм бүхэн л хэрэг болно. Ингэхээр багадсан хэрэглэсэн юмнууд бол хаяхад хайран, хадгалахад хэцүү л харагдаад байгаан. Монголд энэ зах зээл хөгжөөгүй юм шиг байгаа юм. Уул нь $360 р авсан тэрэг, суудал 2 оо тал унээр нь зараад хэрэгтэй юмаа авдаг бол авсан хүндээ ч зарсан хүндээ ч хэрэгтэй л байна байх.
Subscribe to:
Post Comments (Atom)
хүүхдийн суудал чинь нярайн юм байна тиймүү. суудал тэрэг 2г чинь үзэж байгаад нийлүүлээд 150000р авий
ReplyDeleteБна уу блогоо яагаад бичихээ больчихсон юм бэ
ReplyDeleteХүүхдийн тэргиийг чинь л авмаар бна даа
ReplyDeleteCar seat awmaar l bn. Ugasa udaan hereglehgui yum chin second handiig awmaar bnaa. Utsaa ogooch esuul 88104010 ruu msg bicheerei
ReplyDeleteтал үнээр нь 2ланг нь авая аа /180$-Р нь/ утас 99919599
ReplyDelete