Sunday, November 11, 2012

Жизель ба хүү

Би 6 настай байхдаа ээждээ би балетчин болмоор байна. Намайг балетчин болгоод өгөөч гэж гуйтал одоо оройтсон байх оо миний хөө, тэгээд ч хөгжим бужиг хол, хэн авч хэн хүргэж өгөх вэ гээд халгаагаагүй юм. Тэрнээс хойш манай ээж арай ч дээ гэж хааяа боддог байлаа. Намайг тэгж асууж байх үед картийн бараанд шинжээд зах зээл хүнд хэцүү, хүүхдээ өлсгөчихгүй, дааруулчихгүй ажилаа хийгээд явж байвал их юм болдог байсан үе байсан байх л даа. Оронд нь намайг ширээний теннис, зурагийн дугуйланд сургууль дээр явуулж байсан юм. Би дотроо хэрвээ манай хүү охин надаас тийм юманд явья, хичээллэе гэвэл яаж ийж байгаад явуулна л гэж боддог юм. Саяхан ДБЭТ-д А.Адам-ийн Жизель тоглож, хүүтэйгээ узсэн юм. Би өөрөө балетад дуртай, оюутан байхдаа их үздэг, хичээллэж хүртэл үзсэн болохоор хүүгээ дуртай байх болов уу гэсэн, тийм биш байсан. Эхний үзэгдэл эхлээд удаагүй хүү минь унтсанаар балет үзэх арай болоогүй юм байна гэсэн дүгнэлт хийчихээд байж байна даа. Манайхан балетад хүүхдээ их авч очдог, тэгсэн хирнээ суудалгүй өвөр дээрээ ч юм уу зогсоож үзүүлдэг юм билээ. Бас театраас ч юм уу дунд сургуулийнханыг анги ангиар нь үзүүлдэг, тэд нар нь хоорондоо ярих, инээлдэх байдал их гаргадаг, ер нь ойрхон суувал хүндрэлтэй. Бас л саяхан Австралийн Бэнгарра театрийнхан ирж модерн баллет тоглоход яг миний урд томоо охин билетгүй аав ээж нь дундаа зогсоосоноор яг миний урд талд таарч надад үзэхэд үнэн хүндрэлтэй байсан. Өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэдэг ийм балиар аминчхан үзэл, соёлгүй бүдүүлэг зан хэзээ өөрчлөгдөх бол. Хааяа би ч тэсвэр алдаад л байдаг юм. Хүүхдээ хөтөлсөн ээж аав, эмээ өвөө нар хээв нэг юу ч болоогүй юм шиг гарцгүй газраар ч юм уу, улаан гэрэлээр зам хөндлөн гарах юм. Тэднээс алхам тутам үйл хөдлөл, зан харицаагаа дуурайдаг хүүхдүүд дараа нэг л өдөр гарцгүй газраар зам гараад элдэв осол аваарт орвол яах вэ? Үнэн хэцүү, тэр нэг л удаа аргалаад гараад болчиж байгаа мэт боловч, маргаашаа, үгүй ядаж хүүхдээ бодмоор. Нэг онигоо шиг юм сонссоноо энд бичье. Нэг цэцэрлэгийн багш ангийнх нь хүүхдүүд айл гэрдэж тоглохдоо ээж нь гэртээ байна, аав нь болсон хүүхэд гэртээ согтуу ирж байна, эхнэрээ зодож байна гэж тоглож байгаа тухай яриж/ бичиж байсан санаанд орчихлоо. Тэгэхээр тэр аав болсон хүүхдийн аав нь гэртээ согтуу ирдэг, ээжийг нь зоддог ч юм уу болж таарах гээд байна. Айл гэрдэж тоглохдоо илэрнэ гэдэг нь бүүр өдөр тутмын амьдралд нь хэвшил болчихсон байх ёстой үйлдэл л болж таарах гээд байна. 2 жилийн өмнө байх аа (USA-d) нэг удаа хүүгээ цэцэрлэгээс нь авах гээд очтол багш нь та зүгээр үү, танай гэрийхэн сайн уу, гээл баахан юм асуугаал яриал байлаа. би ч юм анзаараагүй аан тийм ийм тэгсэн гээл яриад байсан, танай хүү ээж аав 2 салж байгаа гээд байна гэж байна. Би бүүр гайхаад тийм юм байхгүй гээд тайлбарлаад өнгөрсөн. Харин учир нь дараа нь тайлагдаж хамт тоглодог найз нь тэгж ярисаныг манай хүүхэд бахархалтайгаар багшдаа ярьж явсан байна лээ. Тэгэхээр цэцэрлэгийн багш бол эцэг эхд нь хүүхэд нь яаж тоглож байгаа тухай мэдэгдэж, хүүхдийн хүмүүжилдээ анхаарахыг зөвлөх ёстой байтал, бусдад тараах гэдэг бол байж болохгүй л зүйл.

1 comment:

  1. Chinii blogiig Fb-ees olj abaad bugdiig ni neg amisgaagaar unshlaa. Ih taalagdlaa zunduu heregtei zuils bna. Yagaad urgeljluulehgui bolichhood bgaag oilgohgui uym. Chi neg zab gargaad yu ch hamaagui bich l dee

    ReplyDelete