Ээжийн бүүвэйн дуу
Ээжүүдийн кафе
Tuesday, October 7, 2014
Аниа нь нүүсээн
Энэ жил төсөвлөж, төлөвлөөгүй олон ажил ундарч, амсxийx завгүй харайлгасаар нэг л мэдэхэд жил дуусах дөхжээ. Сонин гэвэл охиныхоо үсийг авсан, хүү 2-р ангийн сурагч болсон, гэр бүлээрээ Америк нүүсэн, ажилаасаа гарч гэртээ сууж байгаа зэрэг байна даа.
Sunday, April 20, 2014
Үсэглэлийн баяр
Саяхан л ээж болоод сандарч явсан санагдах юм. Гэтэл одоо хүүхдийн үсэглэлийн баярын хувцас бэлдээд гадуур манаргаж явах... Цаг хугацаа ямар хурдан юм бэ? Монголд юм 1.Үнэтэй 2.Таарах юм олоход хэцүү гэдэг туйлын үнэн байна. Хүүхдэд костюм, пиджак, хар гуталтай өмсүүлэх шаардлага гарч би 3 хоног гадуур аятайхан юмны эрэлд хатлаа хөөрхий. Хар ботинк нь ганц үсэглэлийн баярт л өмсөх тул боломжийн үнэтэй байх ёстой байдаг, гэтэл арай гайгүй гутал таарахаар хямдхан нь 189'000 үнэтэй нь 240'000 болж байна. (Seriously??!!?) Удаан хайж Монголын хамаг л моллуудыг дуусгаад олоогүй хямд чанартай арьсан гуталаа санаанд оромгүй газрын жижигхээн дэлгүүрээс олоод бөөн баяр болов шд. Би ч бас овоо хүүхэн шүү ч гэж хүртэл бодогдлоо. Дараагийн авах юм маань хослол байлаа. Хослолууд үнийн хувьд гайгүй бүгд л 100-д батгаж байсан ч загвар гэж авах юмгүй. Хүүхэд юм мэдэхгүй мэдэхгүй гэхэд арай ийм доромжилсон муухай хослолууд байж болмооргүй санагдсан. Материал л гялалзсан, судалтай, ч юм уу, загвар нь буруу хэмжээсээр хийсэн гэмээр. Өмсгөөд үзэхээр хөгийн таарна, нэг навсайсан юм л болчих юм. Уул нь Их дэлгүүрийн coccodrillo-д хөөрхөн хослол байсан ч ганцхан 12 настай хүүхдийнх үлдээд бусад нь бүгд зарагдсан байна лээ. Дахиад тийм нь ирэхгүй гэсэн, харин чөлөөт загварынх бол ирсэн байна лээ. Явж явж Турк хөөрхөн хослол авснаар санаа амраад сууж байна. Ер нь хал үзэж хашир суусан хүний хувьд зөвлөхөд 1-р ангийн хүүхдэд бол костюм пиджак заавал хэрэг болох тул, хичээл эхлэхээс өмнө том том дэлгүүрүүдэд шинэ бараа ирсэн, сонголттой байх үед аваад хадгалчиж байгаарай. Шинэ жил, үсэглэлийн баяраар хэрэг болно шүү. манай хүүхдэд шинэ жилээр бас хэрэг болоод би гоёлындуу майк эрвээхэй зангиа өмдөөр аргалчиж байсан юм. Гэхдээ хүүхдэд пиджакнаас илүү тэр нь хөөрхөн юм билээ. Гэх мэтчилэн аар саархан юмаар өдөр хоногийг завгүй өргөрөөж,
Орондоо орох завгүй
.... тэмцэлдэж (юу гэдэг билээ дээ?)
хөнжилдөө орох завгүй
хөнөөлдөн тэмцэлдэж байна аниа нь. :р
Нэгэнт Монголд юмны үнэ үнэтэй байгаа талаар гомдоллосных хүүхэд өсгөх бүр ямар үнэтэй байгаа талаар Монголд гэр бүл төлөвлөлт хийж мэддэггүй хүмүүсийн балгаар ямар олон хүүхэд хохирч хэцүү амьдарч байгаа талаар санаа зовж явдагаа хэлмээр бичмээр санагдаад болох биш.
манайд гайгүй цэцэрлэг нүдний гэм, сургууль бүүр ч ховор. Гэлээ гээд яахав арай гайгүй гэсэнд нь өгөөд болооод л байна. Бас байгаа хэдхэн нь тэнгэрийн үнэтэй. Цэцэрлэгийн төлбөр нь л дээд сургуулийн жилийн төлбөрийг хэд нугалчиж байгаа юм. Улсаас хүүхдүүдэд 20 мянга ч бил үү мөнгө өгч дормоожилж байсанаас, гайгүй цэцэрлэг сургууль эмнэлэг бариад өгчих ухаан сэтгэл байхгүй байх шиг байгаа юм. Ингээд бичээд байвал дургүй хүрэх юм их гарч ирэх тул ингээд орхиё!
Саяхан Хятадын намын тэргүүлэгчид(?) өрх бүр 2 хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн тогтоол гаргахад хүүхэдтэй болох боломжтой нийт гэр бүлийн тал хувь нь 2 хүүхэдтэй болох хүсэлгүй гэсэн судалгаа гарсан тухай би хаанаас ч билээ уншиад ихэд гайхаж билээ. Учир нь Хятадууд хүүхэдтэй болох нь зардал ихтэй тул тэр зардлыг дийлэхгүйгээс хүүхэдтэй болохгүй гэсэн гол шалтгааныг дурдсан байсан юм. Япон Солонгосууд хүүхдүүдээ их шахдаг, хүүхдүүүд нь жигд бүх юмандаа сайн байхыг чухадчилдаг, боловсролтой хүүхэд олон хүүхдээс дээр гэсэн үзэл Хятадуудад бас нийтлэг тархаж тэд хүүхдээ урлаг спорт шинжлэх ухаан гэх мэт төрөл бүрийн activities р хүмүүжүүлэхийг хичээх болсон байна. Саяхан Интернэтээр 4 нялх хүүхэдтэй 21 настай, ажилгүй, орон гэргүй, нөхөргүй эмэгтэйд туслах аян өрнөж Монголчууд нилээдгүй тусалж байсныг санаж байна уу? Би бол хүүхдүүдийг нь л маш их өрөвдсөн. Хүмүүс нэг туслана, дахиад туслана% гэхдээ тэдгээр өрөвдөлтэй хүүхдүүдийг хүний зэрэгт эрүүл саруул хүрэхэд, мэдлэг боловсрол эзэмшихэд, ямар их хугацаа дэмжлэг, юм хэрэгтэйг хүүхэд өсгөж байгаа та бүгд гадарлаж байгаа байх. Хүүхдэд дулаахан тухтай орон гэр, эрүүл хоол хүнс, дулаан хувцас, сургуульд явж юманд санаа зовохгүй сурах боломж, хайр халамж, гээд тоочиж баршгүй зүйл хэрэгтэй. Тэр бүгдийг авч байж хүүхэд боловсролтой, эрүүл чиирэг ирээдүйн Монголын иргэн болж төлөвшинө. Идэх хоолгүй, даардаг, өмсөх хувцасгүй хүний наад захын үндсэн эрхээ ч хангаж чадахгүй өсч байгаа хүүхдүүд ирээдүйд ямар хүмүүс болох бол? Гэр бүлээ төлөвлөж мэддэггүй, аюулгүй сексийн талаар сонсож ч байгаагүй, хүүхэд төрүүлж байгаагаа нохой гөлөглөж байгаагаас ялгаагүйгээр ойлгодог хүмүүсээс болж, өч төчнөөн гэмгүй хүүхдүүд нялх багаасаа хүнд хэцүү амьдарч байна. Саяхан Их Дэлгүүрт нэг ээж хүүхдээ аймар загинаж уйлуулаад, хүүхдээ уйлсны дараа дугай болохгүй байхаар нь цохиод авч байхтай санамсаргүй таараад (дэлгүүрийн худалдагчийн хэлсэн: -Энэ лав юмтай хүүхэн, дандаа энд ирээд ингэхийн!) чимээгүй өнгөрч садалгүй -Та одоо боливол яасан юм бэ? Наадах чинь хүүхэд шүү дээ, ойлгохгүй байгаан биш үү гээд хэлтэл, ээж нь -энэ муу бүүр санаатай ингэж орилж байгаа юм, би бла бла бла.... гээд баахан бухимдалтай юм өөдөөс ярьсан. Яг намайг тэр эмэгтэй дээр очиж хэлэхээс өмнө зөндөө олон хүн хажуугаар нь хараад л чимээгүй өнгөрөөд л байсан. Бүгд буруу гэдгийг мэдэж байгаа ч хэн ч буруу үйлдлээ зогсоохыг шаардаж чаддаггүй амиа бодсон Монгол хүмүүс. Мэдээж тэнд байгаа хүмүүс бүгд л эцэг эх байгаа, хүүхдээс нь ялгаагүй л нялх амьтан байхад өр нь өвддөггүй хүйтэн хүмүүс....
Wednesday, October 23, 2013
3 настангууд
babycenter дээрээс нэг сонирхолтой юм уншсанаа энд хуваалцъя. 3 настай хүүхдүүд дөнгөж бодит үйл явдал төсөөлөл 2ийг ялгаж эхэлж байдаг учир их сонирхолтой хөгжлийн үе хэмээн бичжээ. Жишээ нь: Хэн нэгэн таны 3 настанд "байшин шиг том" гэж хэлвэл тэд үнэхээр л байшин шиг том хэмээн төсөөлнө. Бодит зүйл болон төсөөллийг ялгаж салгаж сурах нь удаан үйл явц болохыг Санта Клаус, шүдний дагинад итгэгч 8 настан байдаг нь бэлхнээ гэрчилнэ.
охиныхоо настангуудын тухай уншиж байтал тэд энэ үедээ -үгүй гэж их хэлнэ, хэлэх дуртай болно, заримдаа -тийм гэж хэлэхийг хүссэн ч үгүй гэж хэлнэ,,,,, гэх мэт маааааш танил дүр зураг нүдэнд төсөөлөгдөж байна. Аль болох хүүхэдээсээ үгүй гэсэн зөрүүдэлсэн хариу сонсохгүйн тулд: хүүхэддээ сонголтууд өгөх, мөн маш эелдэгээр -үгүй гэдгийн эсрэг утгатай үг юу билээ? -чи үгүй гэж эсвэл тийм гэж хариулж болно, -магадгүй гэж ч сонголт байгаа гэдгийг сануулж өгөх хэрэгтэй гэж бичжээ.
Ойрд маш завгүй блог шалгахаа мартаад бичихээ бүүр болиод байгаа. Намайг бичье орчуулья гэж бодсоор байтал хүүхдүүд маань том болоод бичих юмгүй болчиж байгаам шив дээ. кккк :)
Sunday, November 11, 2012
Жизель ба хүү
Би 6 настай байхдаа ээждээ би балетчин болмоор байна. Намайг балетчин болгоод өгөөч гэж гуйтал одоо оройтсон байх оо миний хөө, тэгээд ч хөгжим бужиг хол, хэн авч хэн хүргэж өгөх вэ гээд халгаагаагүй юм. Тэрнээс хойш манай ээж арай ч дээ гэж хааяа боддог байлаа. Намайг тэгж асууж байх үед картийн бараанд шинжээд зах зээл хүнд хэцүү, хүүхдээ өлсгөчихгүй, дааруулчихгүй ажилаа хийгээд явж байвал их юм болдог байсан үе байсан байх л даа. Оронд нь намайг ширээний теннис, зурагийн дугуйланд сургууль дээр явуулж байсан юм. Би дотроо хэрвээ манай хүү охин надаас тийм юманд явья, хичээллэе гэвэл яаж ийж байгаад явуулна л гэж боддог юм. Саяхан ДБЭТ-д А.Адам-ийн Жизель тоглож, хүүтэйгээ узсэн юм. Би өөрөө балетад дуртай, оюутан байхдаа их үздэг, хичээллэж хүртэл үзсэн болохоор хүүгээ дуртай байх болов уу гэсэн, тийм биш байсан. Эхний үзэгдэл эхлээд удаагүй хүү минь унтсанаар балет үзэх арай болоогүй юм байна гэсэн дүгнэлт хийчихээд байж байна даа. Манайхан балетад хүүхдээ их авч очдог, тэгсэн хирнээ суудалгүй өвөр дээрээ ч юм уу зогсоож үзүүлдэг юм билээ. Бас театраас ч юм уу дунд сургуулийнханыг анги ангиар нь үзүүлдэг, тэд нар нь хоорондоо ярих, инээлдэх байдал их гаргадаг, ер нь ойрхон суувал хүндрэлтэй. Бас л саяхан Австралийн Бэнгарра театрийнхан ирж модерн баллет тоглоход яг миний урд томоо охин билетгүй аав ээж нь дундаа зогсоосоноор яг миний урд талд таарч надад үзэхэд үнэн хүндрэлтэй байсан. Өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэдэг ийм балиар аминчхан үзэл, соёлгүй бүдүүлэг зан хэзээ өөрчлөгдөх бол. Хааяа би ч тэсвэр алдаад л байдаг юм. Хүүхдээ хөтөлсөн ээж аав, эмээ өвөө нар хээв нэг юу ч болоогүй юм шиг гарцгүй газраар ч юм уу, улаан гэрэлээр зам хөндлөн гарах юм. Тэднээс алхам тутам үйл хөдлөл, зан харицаагаа дуурайдаг хүүхдүүд дараа нэг л өдөр гарцгүй газраар зам гараад элдэв осол аваарт орвол яах вэ? Үнэн хэцүү, тэр нэг л удаа аргалаад гараад болчиж байгаа мэт боловч, маргаашаа, үгүй ядаж хүүхдээ бодмоор. Нэг онигоо шиг юм сонссоноо энд бичье. Нэг цэцэрлэгийн багш ангийнх нь хүүхдүүд айл гэрдэж тоглохдоо ээж нь гэртээ байна, аав нь болсон хүүхэд гэртээ согтуу ирж байна, эхнэрээ зодож байна гэж тоглож байгаа тухай яриж/ бичиж байсан санаанд орчихлоо. Тэгэхээр тэр аав болсон хүүхдийн аав нь гэртээ согтуу ирдэг, ээжийг нь зоддог ч юм уу болж таарах гээд байна. Айл гэрдэж тоглохдоо илэрнэ гэдэг нь бүүр өдөр тутмын амьдралд нь хэвшил болчихсон байх ёстой үйлдэл л болж таарах гээд байна. 2 жилийн өмнө байх аа (USA-d) нэг удаа хүүгээ цэцэрлэгээс нь авах гээд очтол багш нь та зүгээр үү, танай гэрийхэн сайн уу, гээл баахан юм асуугаал яриал байлаа. би ч юм анзаараагүй аан тийм ийм тэгсэн гээл яриад байсан, танай хүү ээж аав 2 салж байгаа гээд байна гэж байна. Би бүүр гайхаад тийм юм байхгүй гээд тайлбарлаад өнгөрсөн. Харин учир нь дараа нь тайлагдаж хамт тоглодог найз нь тэгж ярисаныг манай хүүхэд бахархалтайгаар багшдаа ярьж явсан байна лээ. Тэгэхээр цэцэрлэгийн багш бол эцэг эхд нь хүүхэд нь яаж тоглож байгаа тухай мэдэгдэж, хүүхдийн хүмүүжилдээ анхаарахыг зөвлөх ёстой байтал, бусдад тараах гэдэг бол байж болохгүй л зүйл.
Tuesday, November 6, 2012
Хүүхдийнхээ хуучин юмсыг зардаг бол?
Сайн байцгаана уу? Санаа байвч сачий хүрэхгүй, ийм тийм юм бичихсэн гэсэн санаа байвч тухтай суугаад бичих зав гарахгүй хэдэн сар болчих юм. www.babycenter.com , www.parents.com гээд бүрэн мэдээлэлтэй би өөрөө дандаа орж уншдаг сайхан сайт байдаг юм. тэрийг орчуулаад хэрэгтэй мэдээлэл тавичих юмсан гэж их бодсон, амжихгүйнээ. Арчаагүй эхнэр амждаггүй ч гэдэг бил үү нэг үг байдаг. Тэр санаанд ороод байх юм. Уул нь миний энэ блогийг хүмүүс их уншдаг юм байна. гэхдээ сэдэв гэж үнэн хязгаарлагдмал мяа байна аа. Хайлт хийсэн сэдвүүдийг харахаар тоотой хэдхэн байдаг, тэгээд тэднийг нь олон уншсан байна гэхээр хэрэгцээ ихтэй олон хүмүүс хайлт хийж л олж ирдэг шиг байгаа юм. Гэхдээ өнөөдөр бичих гэсэн гол сэдэвтээ орьё.
Та нар хүүхдийнхээ хуучин хувцас, тоглоом, ор, хэрэглэлийг яадаг вэ? Мэдээж дүүд нь хадгалдаг, хамаатандаа өгдөг хүмүүсээс гадна, над шиг өгөх хүнгүй хадгалах хүсэлгүй байвал яадаг вэ? Манайд худалаа ярисан хүнд бараг нэг айлын юм хураалттай байна. Одоо бүүр амар контеинерт аваачаад хийчихдэг болсон. хүүхдийн хувцас, тэрэгнүүд, угж, хөх саагч, буувэйлэгч, ор, хохүүл дэр, хоол хийгч, тоглоом гэх мэт бүр юу аваачиж хураасанаа ч мартаж эхлээд байна. Миний мэдэхээр Америкт хүмүүс хуучин хэрэглэсэн юмнуудаа их зардаг. Хүүхдийн юмнуудаа ч их зардаг. Жишээ нь хүүхдийн тэрэг машины суудалтай нь хосоор нь $360 р аваад, хүүхэд чинь сайндаа л ой хүртлээ хэрэглэнэ, тэрэг суудал 2 бол бараг л шинээрээ. Энэ тохиолдолд бол маш алдагдалтай. Хүүхэд том болно, дахиад л насанд нь таарсан хувцас, тоглоом юм бүхэн л хэрэг болно. Ингэхээр багадсан хэрэглэсэн юмнууд бол хаяхад хайран, хадгалахад хэцүү л харагдаад байгаан. Монголд энэ зах зээл хөгжөөгүй юм шиг байгаа юм. Уул нь $360 р авсан тэрэг, суудал 2 оо тал унээр нь зараад хэрэгтэй юмаа авдаг бол авсан хүндээ ч зарсан хүндээ ч хэрэгтэй л байна байх.
Thursday, September 6, 2012
Хувирал VS Xувьсал
Удаан бичээгүй болохоор яг юугаа эхэлж бичих билээ гэдэг их хүнд асуудал болдог бололтой. Охин хөлд ороод гүйж байна, 7 сараас 9 сар хүртэл сайхан амарлаа, хөдөө гадаа ч их явлаа. Одооноос харин төлөвлөсөн зүйлүүдээ хийж эхэлье. Энэ хавар огурцы, помидор, гүзээлзгэнэ, ганц нэг цэцэг балкон дээрээ тарьсан байсан, хоосонгуй ээ. Манай хүү ногоо идэх дургүй иддэггүй байсан юм. Чиний ээжтэйгээ тарьж, усалж байсан ногоо гэхээр идчихээд байдаг болсон. Нэг өгүүлбэрээр хэлбэл санамсаргүйгээр хүүгээ ногоо идүүлж сургалаа. Монголд ирсэнээс хойш нэг зүйлд нилээн эгдүү хүрдэг боллоо. Декритээ авахаас өмнө миний ажил дээр янзан бүрийн хүмүүс ирдэг байлаа. (Олон хүмүүс үйлчлүүлдэг газар ажилладаг байсан юм.) Гуйлт мундахгүй таньдаг, танил төдий хүмүүс, цагаан сараар ч юм уу тааралддаг хамаатны ахаас эхлээд л, хамт төгссөн дээд доод курсынхан, 10 жилийнхэн, бүүр танихгүй хүмүүс хүртэл тэгээд өг, ингэж туслаач гэсэн гуйлт салдаггүй байлаа. Одоо тэр хүмүүс тааралдвал танимхайрч мэндлээд л гэртээ байгаа гэвэл аан гээл дуу нь сулраад явчихдаг болж. Хэрэгтэй хүндээ хачиг шиг наалдаад хэрэггүй бол тэгсгээд алгасаад явчихдаг хандлага хаа сайгүй байдаг болж. Угаасаа ийм байгаад би анзаардаггүй байсан юм уу, эсвэл хүний мөс чанар ийм болчихсон юм уу бүү мэд...
Ойрд өөртөө сэтгэл хангалуун биш, миний хийсэн хийж байгаа, ер нь л байгаа байдал маань өөрт маань таалагдахаа болилоо. Гадаад байдалдаа биш, дотоод хүн маань нэг л үлбэгэр сулбагар болчихож. Хөгширөөд байна уу, эсвэл таалагдахгүй юм их , тэгсэн бол гэсэн харуусал байгаа болохоор ингээд өөрийгөө хэмлээд байна уу, сайн ойлгохгүй л байна.
.... Сая бичиж байхдаа ингэж бодлоо. Миний энэ бичдэг блогийг 5000 гаруй удаа нээж үзсэн байх юм. Давхардсан тоо байгаа ч гсн бас ч үгүй нилээдгүй хандалт гараад байна. Энэ орсон үзсэн хүмүүс ер нь хэрэгтэй юмаа олдог болов уу? Уншихад харамсахааргүй байж чаддаг болов уу? Эсвэл үзээд энэ хүүхэн энд хүний цаг барсан, хэнд ч хэрэггүй өөртөө ажил удсан юм бичээд суух юм гэж боддог болов уу? Анх нээх үед надад зөндөө төлөвлөгөө бодол байлаа. Цагийн эрхээр бүх юм бүдгэрдэг юм байна. Тэгэхээр цагийн юмыг цагт нь гэж ямар үнэн үг вэ?!
Sunday, May 6, 2012
Anger management
За би нь ойрд маш завгүй байна аа. 7 сар хүртэл л ийм байх юм шиг байна. Өглөө гараад орой 9 гэж орж ирдэг. Сая нэг хэсэг өглөө томийгоо 7.30д цэцэрлэгт нь явуулчаад охиноо аваад холоо байдаг ээжийндээ аваачиж өгчөөд өөрийхөө ажилд явдаг маршруттай. орой 8 гэж тараад цаг явж хүүхдүүдээ аваад гэртээ бас бараг л цаг явж харидаг байлаа. өнөөдрөөс хүүхэд харах хүнтэй болж амарч байх шиг байна. Бас таниж мэдэхгүй охинтой маань дасаагүй эгч болохоор санаа зовж л байна. гэхдээ болох байлгүйдээ гэж бодно. Ойрд би их цухалдуу болоод байнаа. машинаа хэд хэд хажуу талаасаа мөргүүллээ. бага зэрэг ч гсн урдуур шахсаар байгаад ирээд мөргөчих юм. замын түгжрээ, мал шиг машин баридаг хүмүүстэй нийлээд би дээд зэргээр байж болох бүхий л стрэссээр стрэсдэж байна аа. :( мэдсээр байгаа мөртлөө чихээл ороод ирдэг шахдаг дохио өгдөггүй, мөргөчөөд зүгээр гэж хэлчээд юу ч болоогуй юм шиг яваад өгдөг хүмүүс яасан их байдийм бэ. Ёстой жинхэнэ хөдөө яваа мал шиг л сулжээл эгнээ гэрэл тоохгүй явдаг хүмүүс дүүрэн. Нэг удаа би нэг дэлгүүрийн үүдэнд сул зогсоол гарахыг хүлээж 10-15 минут хүлээв. Нэг машин гарахаар нь хүлээж байгаад орох гэтэл хажуугаар нэг машин чихээд би сигналдаад би хүлээж байна гээд дохисон чинь ухас гээл орчвол яах уу? Ёооо тийм балиар хулгайч сэтгэхүйтэй. угаасаа анхнаасаа намайг хүлээгээд зогсож байгааг харсан мөртлөө дайраад тэгээд сигналдангуут бүүр улаан цайм хулгайлчиж байгаам. Би бүр гайхаад машин дээр нь бууж очоод та яагаад миний хүлээж байсан паркингт орчив гээд асуулаа. би их удаан хүлээлээ, таныг орохоос өмнө би сигналдаад таньд хэллээ гээд учирлаж хэллээ. Хариулт нь хохий шд би яаж мэддийн! Тэгээд эхнэрээ нялх хүүхэдтэйгээ дагуулчихсан хүзүүндээ гинж зүүчихсэн. эхнэр нь хажуугаас нь чинийх юм уу сул зай байхаар нь л орсийшд! гэж байна. Нөхөр нь цонхоо хаачихсан. Тэгэхээр нь машиных нь хаалгийг тогшлоо онгойлгож байна. Тэгээд, чи тэгээд яах гээд байгаан гэж байна. би хүлээж байсан зогсоолдоо машинаа тавимаар байна, бас ийм удаан хүлээсэн зогсоолоо хүнд хулгайлуулчаад гомдолтой байна гэлээ. Цаагуур чинь өөр зогсоол байгаа биз дэ гэж байна. тэгээл бла бла бла. Би нээх олон юм яриагүй ээ. Жоохон хүүхэдтэй хүмүүс юм даа гэж бодоод би өөрөө завгүй байсан болохоор... Гэхдээ дургуй бол аймар хүрсэн. хүнээс буруугаа мэдсэн бол уучлал хүсэх, хүнийг бас өөрсөд шигээ хүндэтгэх наад захын хүний нийгмийн соёл тэр залуу хүмүүст байхгүй байгаа нь маш эмгэнэлтэй. Тэр гэр бүлд өсөж хүмүүжиж байгаа хүүхдүүдтэй миний хүүхдүүд найз нөхөд, хамаатан садан болж болзошгүй гэхээр бүүр эмгэнэлтэй. Гэртээ яаж ч байдаг юм билээ. Хүүхэддээ бол боломж гарвал хулгайл л гэж заах байх даа хөөрхийс. Монголчууд ер нь их балиар хулгайч сэтгэхүйтэй хүмүүс юм аа дээр бичиж байлуу яалаа машин бариад явж байхад тэр нь бүүр их илэрнэ. Дохио өгөөл орох юмыг заавал тулж ирсэнээ гэнэдүүлж чихнэ. Замгуй газар давхарлаж эгнээ үүсгээд чихнэ. Цагдаа л байхгүй бол дурэм зөрчих бол буруу үйлдэл биш юм шиг дүрэмийг зөвхөн загдаагийн хажууд эсвэл шалгалт өгч байхдаа л мөрдөх ёстой юм шиг л байх юм. Би урьд нь ч одоо ч яаж ч яаарч явсан, яаж ч боломжтой байсан заавал гарцаар гардаг байлаа. Одоо залуухан хөлтэй гартай охид залуучууд гарцгүй газраар цаашаа харж байгаад хээв нэг алхаж байгааг харж болно. 10 алхмын наана цаана байгаа гарцаар гарчихгүй заавал өнгөлзөн барин байж гарцгүй газраар зам гарахыг харж болно. Хотын соёл гэх наад захын зүйл алга. машиныхаа цонхоор цөмсөн самрыхаа ясыг хаяад явж байгаа хүмүүсээс юу ч хүлээх вэ дээ?!!!
Subscribe to:
Posts (Atom)