Дараах тоxиолдлуудын аль нэг нь таны хүүхдэд илэрч байвал яаралтай хүүхдийн гэмтэл согогийн эмчид үзүүлэх хэрэгтэй. (Монголд Шинэ бил үү хуучин гэмтлийн эмнэлэгийн 5 бил үү 6 давхарт хүүхдийн гэмтлийн тасаг байдаг. Тэнд миний мэдэхээр энэ тал дээр мэргэшсэн Бүдээ гэж эмч бий. Тасгийн эрхлэгч, настай сайн эмч байдаг.) Бас эх нялхаст үзүүлдэг ч гэсэн. Харин үзүүлэхээсээ өмнө хүүхдийнхаа түнхний зургийг авахуулаад зургаа аваад очвол таньд дахин зураг авахуулах хэрэг гарахгүй шууд үзүүлэхэд чинь дөхөмтэй байх болно. Зураг авахуулахдаа Сонгдо юм уу гэмтлийн эмнэлэг дотор байдаг рентгэн зураг авдаг газар авахуулаарай. миний бодлоор сонгдо-ийн зургийн чанар сайн боловч зураг авч байгаа хүн нь яг ямар байрлалд бариж авахуулахыг нь хэлж өгдөггүй. харин гэмтлийн эмнэлэг яг яадагийг нь сайн мэдэхгүй байна.
1. хүүхэд эхийн хэвлийд байхдаа буруу байрлалтай байсан бол зайлшгүй төрснөөс нь хойш 6 долоо хоногийн дотор Эxод харуулах хэрэгтэй. Хэвийн байрлалтай хүүхэд ийм байна.
Буруу байрлалтай буюу Breech байсан бол ийм байна.
2. Гуяны дотор талын зурааснууд зөрөх
Хүүхдээ хэвтүүлээд 2 хөлийг нь нийлүүлж үзэхэд гуяны томоохон зурааснууд хоорондоо нийлэхгүй байх зөрөх зэрэг бол Түнхний хэвийн биш хөгжлийн нэг шинж тэмдэг байдаг. Гуяны зураас зөрөх явдал хэвийн хөгжилтэй хүүхдүүдийн дунд 25% байдаг болохыг бас анхаараарай.
3. Galeazzi шинж тэмдэг.
Хүүхдийн нэг талын хөл түнхний хэвийн биш хөгжилтэй үед 3-18 артай хүүхдэд хийхэд тохиромжтой үзлэгийн нэг хэлбэр юм. хүүхдийг үзэхдээ нуруугаар нь дээш нь харуулж хэвтүүлээд хөлийг нь өвдөгөөр нь нугалж хөлийн өсгийг бөгсөнд хүргэж бариад (90 Градусын өнцөг гаргавал сайн) 2 хөлийн шилбийг зэрэгцүүлж хөлийн тавхайг хэвтүүлж байгаа хатуу гадаргуун дээр бутэн тавиад харицуулж харахад өвдөг өндөр нам харагдана. Зураг дээр:
Өөр маш олон арга байдаг боловч мэргэжлийн эмч нар хийдэг тул хамгийн энгийн үр дүнг нь мэргэжлийн эмч биш хүн гаргахад тохиромжтой нь дээрх аргууд байлаа.
No comments:
Post a Comment