Гэхдээ бас л голчихлоо. Харин давуу тал нь аманд нь яаж ч хийгээд шахсан огиулахгүй юм аа. Бусад угжийг аманд нь хийгээд уулгах гээд шахахаар уртаасаа болдог юм уу ихэнхдээ л огиулаад тэгээд гулгиж дуусдаг юм. интэрнэтээс хайгаад уншсан чинь хүүхэд болгон адилгүй, ийм tохиолдолууд зөндөө гардаг энэ тэр гээд л бичсэн байна лээ. Явж явж мөөмөн дээр буугаад үлдэх юм шиг байна. Өнөөдөр эмчид цаг авсан байгаа тэгэхээрээ бас асуухаас. Бас л хүүхэд чинь ингээд байвал хүсэж байгааг нь өг гэх байлгүй дээ. Харин энэ талаар туршлагатай ээжүүд байвал зөвлөж туслаач. Болвол ээжээсээ ч юм уу мэддэг хүнээсээ бас асууж өгөөч. Баярлалаа.
Monday, June 20, 2011
Зөвлөөч
Манай охин одоо 2 сар хагастай (зассан насаараа). Гэсэн нэг асуудал байна аа. Хөхний сүү маань татраад (охиноо эмнэлэгээс гарсанаас хойш цагтаа саахаа байсан, бас охиноо цагаар угжиж байсан болохоор ядраад цаг л гарвал унтдаг байсан зэргээс болоод сүү татарсан) хөлдөөж нөөцөлсөн сүүнээсээ гэсгээж өгдөг болсон юм. Гэтэл бараг 7 хоногийн өмнөөс угж ерөөсөө уухаа байчлаа. Яаж ч өлсгөөд, уйлуулаад өгсөн угж гэж мэдээл хэлээрээ түлхчинэ. Тэгээд мөөм өгөхөөр л ууна. дэлгүүрээс нэг шинэ угж аваад туршиж үзсэн. Хамгийн ээжийн мөөмтэй адилхан загвараар хийгдсэн гэнэ.
Labels:
Help
Subscribe to:
Post Comments (Atom)
manai huuhed bas tegdeg bsan yumaa. er ni bol 3 sar garantai bhadaa ugjaa shuud golchihson.
ReplyDeletebi tegeheer ni sanaa zobood hooloi ni uvdchihsiim boluu, yaasiin iisiin bol gej baahan yavsan ch tegeed l uchriig ni olj chadaagui dee. hehe. odoo bol muumuu l huhdug, yaaj ch ulsuj bsan ugj huhduggui.
turshlagaa huvaaltssand bayarlalaa. bi bas baahan sanaa zovj baigaad, eniig unshaad emchid uzuuleed zugeer gesen bolohoor taivshraad baij baina. :)
ReplyDelete