Monday, June 20, 2011
Хүн муулнаа яадаг юм
Саяхан би эгчтэйгээ 7 хоног аялалаар яваад ирсэн юм. Тэр үед нөхөр маань хүүхдүүдээ хараад би хөх саагчаа үүрээд эгчтэйгээ явж өгсөөн. Тэгсэн нэг шог юм сонсогдоод. Манай эгчийн хадам ээж нь Монголд баахан сенсаацалсан байж. Тэр хүүхэн тийм нялх хүүхдээ хаяаад хаашаа ийм удаан явдийн, бэрийг хурдан билетээ урагшлуулаад ир гэж хэл хүүхэдүүд нь санаад хэцүүдлээ (том н 13тай бага нь 5тай) гэх зэрэг тэнд үлдсэн хүмүүсийг баахан хөдөлгөж дээр дор нь оруулсан гэнэ. Бүр манай ээж рүү утсаар яриж манай эгчийг хурдан ир гэж хэлүүлэх талаар санал гаргасан байх юм. Ээж бол тиймэрхүү юман дээр күүл шүү дээ. Өө байнга яваад байдаг юм биш, гэсэн хариу хэлээд тоогоочгүй гэсэн. Гэтэл манай хүргэн бол ёстой өдөр шөнөгүй утасдаад л сэтгэлийн зовлон болгож байгаа юм чинь. Хүүхэд нь халуураад л гэнэ, уйлаад л гэнэ утасдаж өгнө. Тэгээд манай эгч буцааж залгаад хүүхдүүдийг нь харж байгаа нөхрийхөө дүүгээс асуухаар санаа зоволтгуй ээ ах дэврээгээд сүржигнэж байгаан л гэнэ. Гэхдээ л тэр хооронд чинь тэгж наяан юм болгох юу байна аа. За тэгээд аялал дуусдагийн даваан дээр бага хүүүхэд нь халуураад эмнэлэг явж байна гэдгийн. энд бид санаа зовоостой. эгч том хүүхэд руугээ залгаад ярисан чинь тэр өдөр хадам ээж нь бас өөр нэг ачаа дагуулаад тэднийд хүйтэн кола авчирчээ. (тэдний бага хүүхэд хоолой нь ямар ч билээ нэг өвчтэй хуйтэн юм уухаар хоолой нь шууд өвдөөд халуурдаг юм. Тэрийг нь хадам нь мэддэг.) Хүүхэд юм чинь бага нь уусан байгаан. том ах нь хоолой нь өвдөнө хэрэггүй гэж хэлсэн боловч халуун өдөр байна жааханг уу гэж зөвшөөрсөн гэсэн. Тэгээд шөнө нь халуураад, эгч рүү яриад, маргааш нь ээжийн найз эмчид үзүүлээд тарианд ороод гэх мэтчилэн энд байгаа эхийн сэтгэл бол бөөн шаналал. Ингээд халит харахад хадам бэрийн асуудал боловч яг нарийн гярхай хараад харицуулаад үзэхэд соёлын ялгаа, үзэл бодлын зөрүүтэй байдал бололтой. Тэр хүнд бол нөхөрөө далайсан газар нь далд орж далласан газар нь ил гарж явах нь л эмэгтэй хүний зөв сайхан, үнэнч шударга, за тэгээд сайн сайхан амидарч байгаагийн хэлбэр бол манай гэр бүлийн эмэгтэйчүүд хэзээ ч тийм хараат байдлыг хүлцэн амьдарч чадахгүй. Тэгээд л 20 хоног 2 хүүхэд нөхөрөө орхиж явна гэдэг бол нүгэл бололтой. Хамгийн гол нь энэ байтугай ээжүүд замаас аваад захаар дүүрэн. Тэгээд амьдралд оролцдог бол ямар хэцүү вэ тэ? Манай хүргэн ахын байдлаас харахад ээжийхээ хэлсэнг яг 100 давтаж хэлж, адилхан сэтгэхгүй ч, ээжийнх нь хэлсэн юм их нөлөөтэй байдаг нь харагдаж байгаан. Үргэлжлүүлээд бодонгуут надад баргийн хүн таалагддаггуй, ямар ч үед шуумжлэгч байр сууринаас ханддаг хүн чинь хүргэн бэрийг бол дээрээс нь доош нь хараад буцаагаад доороос нь дээшлүүлж харах байх даа. Гэхдээ миний авах чанар маань ямар ч үед күүл шдэ. Яаж ч дургүй хүргэж байсан инээгээд л өнгөрнө. Тэгэхээр юмны урдуур орж шалчигнаад байхгуй байлгуй гэж байдна. Гэхдээ л юмийг яаж мэдэхэв, шүүмжлээд өнгөрөх биш өөртөө хэрэгтэй санууштайг нь нааж үлдэхгүй бол тэ!
Labels:
xов жив
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment