За ийм сүртэй гарчигийн дор мэддэг, сонссон, мэдэмхийрэх юмнуудаа бурж гарнаа гсссс.
1. Хооллолт
Өлссөн үед нь хооллоно. Гэхдээ өдөрт хэдэн удаа хооллож байна гэдгийг нь байнга тоолж байх хэрэгтэй. Хүүхдийг ер нь бол өдөрт 8-12 удаа хооллодог. Нярай хүүхэд хоол идэхгүйгээр 5-с дээш цаг болж болохгүй гэж эмнэлэгээс гарахаас өмнөx хичээл дээр зааж байсан. Хэрвээ хүүхэд чинь сэрэхгүй байвал живхийг нь солих унтаж байгаа байрлалыг нь өөрчлөх гэх мэтээр сэрмэглүүлээд хөхүүлэх хэрэгтэй. Хэрвээ угждаг бол сүүний халуун хүйтэнийг их сайн тохируулахгүй бол бага зэрэг халууныг их мэдэрдэг дороо өтгөн нь хатаад эхэлдэг юм билээ. халуун эсэхийг нь үзэхдээ гарын дотор талын зөөлөн арисан дээрээ дусаана. бүлээхэн мэдрэгдвэл бага зэрэг халуун сэрүүхэн мэдрэгдвэл бага зэрэг хүйтэн, харин дусаасан нь мэдрэгдэхгүй, дараа нь нойтон дусал нь хатахдаа сэнгэнэвэл яг өгөхөд болно гэж үзнэ. ( Ихэнх ээжүүд мэддэг л байх. Гэхдээ мэддэггүй ээж болох гэж байгаа ч юм уу над шиг анх ээж болохдоо юу ч мэдэхгүй байсан ээжүүдэд зориулж деталчилж бичлээ). Бас сүүг хэзээ ч micriwave-нд халааж болохгүй. (эмнэлэгээс явуулдаг сургалт) сүүнд халуун цэг (махчлан орчуулав) үлддэг учраас сэгсэрсэн ч мэдэгдэхгүй таны хүүхдийн хэлийг түлэх аюултай. Харин саванд ус хийж печьнд халаагаад дараа нь угжаа уутанд хийж дурж халаавал амар байдаг. (хувийн туршлага) Угжихдаа хүүхдээ дээш нь харуулаад угжвал хахах нь их байдаг. Харин хажуу тийш харуулж бага зэрэг хазайлгаж угжвал сүү хүүхдийн хоолой руу биш завьж руу чиглэснээр хахах нь бага байна. Угжаа хөхөж байгаа хүүхэд хахвал угжийг нь шууд суга татаад авч болохгүй. (хувийн туршлага) Учир нь хүүхэд угжийг зуусан байдаг учир татаж авах үед хүүхдийн ам руу тодорхой хэмжээний сүү нэмэгдэж цацагдсанаар хүүхэд хахаж цацаж байсан бол бүүр хүнд байдалд орно. Харин хахаж байгаа хүүхдээ гялс угжтай нь цуг доош н эргүүлээд угжны толгой хоосон буюу угжийг сугалж авахд ам руу сүү нэмэгдэж гоожхооргүй болсон үед амнаас нь сугалд авна. Тэгээд хахаж байгаа хүүхдээ доош нь харуулж нуруун дээр нь цохиж өгөх хэрэгтэй. Би охиноо хооллохдоо хөхний саасан сүүн дээрээ сүүний тэжээллэг нэмэгдүүлдэг formula хийж угждаг юм. Дутуу төрсөн болохоор жирийн хөхний сүүг баяжуулж өгөх хэрэгтэй гэсэн эмчийн заавар. Ер нь хөхний сүүг дунджаар 20 калоритой гэж үздэг, хүүхдийн өсөлт хөгжилтөөс хамаараад сүүг нь баяжуулж өгч болдог юм билээ. 22, 24, 27 калори гэх мэт. (за баахан эрээвэр хураавар юм нийлүүлээд явж өглөө.) Өөр сонирхсон зүйл байвал асуугаарай би мэдвэл хариулна. :)
Энэ миний сүүн дээрээ нэмж баяжуулдаг formula.
Гэснээс угжаад заавал гэхрүүлж байгаарай. тэгэхгүй бол гулгина. Монголд эмнэлэгт лав яаж хэхрүүлэхийг зааж байгаагүй. Би 5 хоносон. Хэзээ хойно эгч ирж зааж өгсөн. Тэр болтол хөхүүлээд гулгихаар нь арччаал байдаг байсан. :) яаж гэхрүүлэхийг мэдэхгүй мэдмээр байвал коммэнт үлдээгээрэй. энд бичхээр хэтэрхий урт болкээд байна.
2. Усанд оруулах
Анх монголд бхдаа том хүүгээ өдөр болгон жилмуусний хандтай усанд оруулдаг байв. шөлөнд хар цайнд шар сүүнд гэх мэт сайн гэсэн болгонд оруулж үзсэн. :) Гол нь манай хүү түнхний мултралтай дөрөөвч зүүдэг байв. Тэгээд энд бас өдөр болгон оруулах байх гэж бодсон. эмч нь:
-тэгэх шаардлагагүй. хүүхдийн арьс нь гадаад орчноос элдэв нянгаас хамгаалах зүйл ялгаруулдаг. өдөр болгон усанд оруулахаар тэр нь байхгүй болно. тиймээс долоо хоногт 2 удаа хангалттай. Гэхдээ өөрөө хүсвэл оруулж болно гэж байна.
Гол нь миний хэлэх гэсэн нэг зүйл cradle cap гэж нэг юм байна. Нярай хүүхдийн толгойноос хаг шиг юм унаад л хуулраад л байдаг даа. Тэрийг юу гэдэг билээ? Тэр юмийг яж арилгахав гэдгийг ярих гээд л мунгинаад байна би. :)
хүүхдийхээ толгойд чийгшуулэгч тос турхээд малгай өмсгөөд хэсэг болгоно. Тэгээд усанд оруулахдаа шёткаар үрээд (мэдээж зөөлөн) угаахаар их сайхан цэвэрхэн болно. (хувийн T)
энэ их сайн шётка
Бас чихний ар хүзүүг нь байнга шалгаж байхгүй бол шөнө унтаад сэрэхдээ л арьс нь нураад босоод ирнэ. Мөн хүүхдийн нүүрийг угаахдаа цэвэрхэн жижигхэн марьлаар нудийг нь арчина нэг нүдийг нь арчсан бол нөгөө нүдийг нь арчиж болохгүй. Халдвар аваад нуухтана. Марьлаа нэг хэрэглээд хаясан дээр. Ер нь хүүхдийн нүд халдвар авахдаа амархан болохоор янз бүрийн юм оруулах. нуухыг нь гараараа болон янз бүрийн юмаар авах зэрэг болгоомжгүй хандаж болохгүй. Хүүхдийг усанд оруулахдаа тэмператүрыг нь хүн бүр шалгаж чадах л байлгүй. гэхдээ тохойгоо дүрээд үзээрэй. бас янз бүрийн халуун шалгадаг тоглоомнууд байна. Тэд нар их зугээр. Гэхдээ Фаранхэйт-ийн тэмператүраар 101-102 байна. Мөн хүүхдийг анх усанд дүрэхдээ даавуугаар ороогоод нэг гараараа бариад даавууг нь усанд дүрж хүүхдийг даарахаас сэргийлж байвал хүүхэд тань тавгүйтэж уйлахгүй мөн даарах вий гэж санаа зовохгүй амар байдаг. Хүүхдийг хучсан даавууг байн байн усанд нь дүрж дулааныг нь алдагдуулахгүй байх хэрэгтэй. Мөн хүүхдийн ванны ёроолд алчуур тавиж өгвөл хүүхэд гулсахгүй бас нуруу бөгсөнд нь тухтай байдаг. (хувийн туршлагаас) Мөн хүүхэд чинь усанд орохдоо айж тавгүйтдэг бол хөлийг нь ванны нэг талд тулж болохоор ойрхон байлгаж хүүхдэд усан дотор жингуйдэх мэдрэмжийг нь арилгахад тустай. Энэ нь ялангуяа ганцаараа хүүхдээ усанд оруулж байгаа үед их хэрэг болдог.
3. унтуулах
SIDS гэж сонссон л байлгүй. Нярай хүүхдийн гэнэтийн үхэл. Энэний нэг том хучин зүйл гэх үү, үүсгэгч гэж үү, зуйл бол хүүхдийн унтах, хөхүүлэх, тэврэх үеийн буруу байрлалууд байдаг. Хүүхдийг хэзээ ч доош нь харуулж унтуулж болохгүй. хүүхэд доошоо хараад уйлж байгаад ч юм уу эсвэл унтаж байгаад бутэх аюултай. Мөн хүүхдийн орыг хэт зөөлөн байлгаж болохгүй. Хүүхэд арай том эргэж хөдөлдөг болсон үедээ хөрвөөгөөд доошоо хараад зөөлөн орондоо шигдээд бутэж үхэх тохиолдол зөндөө гардаг гэнэ лээ. Эмнэлэгийн хичээлд сууж байхад зөндөө тийм хүмүүсийн ярилцлага видеогоор гаргадаг юм. хэцүү. Бас хөхүүлж байхдаа хөхөөрөө битүүлээд бутээх тохиолдол зөндөө гарна (ялангуяа шөнө, ээж нь ядраад хажуудаа хүүхдээ аваад хөхүүлээд унтах тохиолдол мглд зөндөө байдаг даа. Бас шөнө хөхүүлж байхдаа үүрэглээд толгой дохих хугацаа л хожимдсон байх болно.) тиймээс шөнө орондоо битгий хөхүүл, өөртөө итгэлтэй байсан ч хүүхэд хөхүүлж байхад бие амраад нээх сайхан болдог доо. тэр үед хүн өөрийн эрхгүй дохиж эхэлдэг юм. бас хүүхдийн оронд янз бүрийн тоглоом орооцолдоод боогдчихоор янз бүрийн юм байж болохгүй. Тэрийг анхаараарай. Shaken baby syndrome гэж сонсож байсан уу. Хүүхдийг сэгсэрснээс тархины гэмтэл авч үхэлд хүргэж болно, хараагүй болж болно. янз бүрийн чадвараа алдаж болно. Зарим хүүхэд багадаа их уйлдаг. энэ үед нь эцэг эхчүүд яахаа мэдэхээ байж өөрийн мэдэлгүй хүүхдээ сэгсэрнэ. Бидэнд сэгсрэх нь бага юм шиг санагдах боловч бяцxан нярайд бол маш хүчтэй мэдрэгдэнэ. (эмнэлэгийн хичээл дээр үзсэнээ махчлан орчуулав) Ер нь би бол хүүхдээ бүүвэйлж бага зэрэг сэгсэрсэн ч биенээсээ салгадаггүй.
4.Хумс
Нярай хүүхдийн хумс маш хурдан ургана, тэгээд хариугүй зөөлхөн. Гэхдээ хумс н; ургалаа гээд бээлий өмсгөөд унтуулж болохгүй. Хүүхэд гараа нуурэндээ хургэж тайвширдаг. гарыг нь боогоод өлгийдөхөөр авахаар их тэмцэлддэг дээ. Гараа нүүрэндээ хүргэхгүй бол хүүхдийн хувьд хэлгүй болсонтой адил. Сүүгээ уугаад угжаа түлхдэг дээ. Тэр нь гараараа үгүй болсон гэдгээ хэлж байна гэсэн үг. (нярайн сувилагчийн зөвлөгөө) Тэгэхээр гарынх нь хумсыг сайхан хайчилж аваад, хуурайгаар хуурайдаад, хурууных нь үзүүрт вазелин турхээд л болоо. Хүүхэд нүүрээ яаж ч үрсэн вазелиндсан хумс маажиж шалбалахгүй. (хувийн зөвлөгөө) Ийм амархан. (найзуудын хүүхдүүдийн нярайн зураг үзэж байтал хүүхэддээ бээлий өмсгөсөн байлаа. Гайхаад асуутал дандаа өмсгөдөг тэгэхгүй бол нүүрээ ураад гэж тайлбарлана лээ. Тэгээд энд тийм хүн байвал энэ зөвлөгөөг туршаад үзээрэй гэж хэлье.
5. Хамар цэвэрлэх
Монголд байхдаа том хүүхдийхээ хамрыг энүүгээр цэвэрлэдэг байлаа.
Харин одоо энийг хэрэглэдэг болсон.
Эхлээд нярайн хамранд энийг дусаана. Нус нь их амархан зөөлөрнө.
Тэгээд зөөлөлснийхөө дараа хамрыг нь нэг нэгээр нь соруулна. Соруулаад буцаагаад шахахдаа нүүхдийхээ нүүрнээс хол барих хэрэгтэй. Би бол сальфетка руу шахдаг юм. тэгэхгүй бол шахахад юу ч гарж ирж мэднэ. 3-5 удаа соруулахад бол хамар бүрэн цэвэрлэгдэнэ. Бас ханиад хүрсэн үед үнэхээр сайн гүн цэвэрлэнэ. Манай охин хэд хоногийн өмнө хамар амь нь бөглөчих гээд ханиад хүрсэн байсан юм шиг байгаа юм. тэр үедээ өөрөө ханиалгаж чадахгүй, энүүгээр л соруулж цэвэрлэж байлаа. Цэвэрлэсэний дараа их сайхан онгойдог юм шиг байгаа юм. Сайн унтана.
Хэрэглэж дуусаад мэдээж цэвэрлэхээ мартав аа.
За тэгээд урт удаан нуршуу ч байж болох зөвлөгөө маань үүгээр өндөрлөж байна. Санаанд орсоноо бичлээ. :)