Friday, May 6, 2011

Хөх зангирах

За энэ чинь өнөөдөр нэг практикал юм бичье дээ. Дандаа хов жив, элдэв шалдав юм бичнэ гэж юу байхав. За ингэлээ. Сар гаруйн өмнө хөх зангираад хавдаад халуураад чаддагаар нь том боссыг хэрэгт чихэв ээ.(Дэлгүүр явахад нь юу билээ нэг амттан захисын. Мэдээж өөрөө ирэхэд нь бол захисанаа санаагүй. Гэтэл надад яана аа авахаа мартчиж гээд өөрийгөө бариад өгцийм. тэр үедээ бол ч өө яахав гээл юу ч болоогүи өнгөрцийн. Маргааш нь нэг хөх маань бул чулуу болжийна аа. Халуурах ч шиг. Би горьдцон байна. Чи горьдоочиж гээл хэрэгт унагацаан. :) Азаар тэр өдөр охиноо эргэж эмнэлэг орох байлаа. (манай охин эмнэлэгээс гараагүй байсан юм.) Монголоор яг юу гэж ангилдагийг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ Plugged milk duct гэдгийг хөхний сүүний сүв бөглөрөх гэвэл зүйтэй болов уу. Хөхөнд маш олон жижиг сүүний уутанцарууд байна. тэдгээр нь хялгасан судсуудаар дамжин хөхний толгой хүрдэг бөгөөд, энэ хялгасан судас нь бөглөрсөнөөр хөндүүр болж өвдөлт үүснэ. Энэ бөглөрсөн судсыг даруй арга хэмжээ авж бөглөөг нь гаргахгүй бол хөхний тэр хэсгээр цаашлаад хөх тэр чигээрээ хавдаж өвчин үүсдэг. Энэ бөглөрөлт нь цаашлаад /Mastitis/ хөхний зангирал үүсгэнэ. Эсвэл хөхний зангирал нь нянгийн халдвараас ч үүсэж болно. Хөхүүл үед хөхний толгой хагарах, хуурайших нь их байдаг. Энэ үед арисан дээрх болон, хүүхдийн амаар дамжин хагарсан болон хуурайшсан хөхний хагарал болон сүвээр нян /бактери/ орсноор Mastitis үүснэ. Гэхдээ Mastitis болон plugged milk duct нь хоорондоо ялгаатай өөр зүйлүүд юм. Plugged milk ductийг сайн хөхүүлэх буюу сааснаар эмчилж болох бол, Mastitis нь антибиотек уух шаардлагатай болдог. Мөн plugged duct шинж тэмдэг нь ихэвчлэн хөх хөндүүр болох, дараад үзэхэд хатуурсан хэсэг мэдрэгдэх, хавдах, зарим тохиолдолд улайдаг бол Mastitis нь хөх хатуурах ба Ханиад хүрсэнтэй төстэй шинж тэмдэг, мөн заримдаа халуурах гэх мэт шинж тэмдэгүүд зэрэг үзэгдэнэ. /Би мэргэжлийн хүн биш, уншиж судалсан эмчийн хэлсэн, өөрийн үзсэн дээр тулгуурлан энийг бичиж буй учир эргэлзээтэй, будлиантай санагдвал лавшруулан үзээрэй./ Үнэндээ надад лав ялгахад хэцүү санагдсан. Би бага зэрэг бие арзайгаал халуураал очиход mistitis биш гээд эм уулгаагүй. Тэгээд эмнэлэгт нярайн тасагт Occupational therapist гээд байдаг юм. Тэр нь нярай хүүхэдтэй холбоотой халамж үйлчилгээг эцэг эхэд нь зааж сургадаг гэх юм уу даа. Бас хөх амлуулах, хөхөх рефлэксийг хөглүүлэх тал дээр үнэхээр их тусалдаг. Надад бол их хэрэг болсоон. Бас хүүхдийн янз бүрийн гаргаж байгаа үйлдэлийг тайлж тайлбарлахдаа сайн. Тэр ажилтанд нь хөх хавдаад гээл хэлвээ. Тэгсэн шууд арга хэмжээ авна. Одоо эхэлж болох уу л гэжийна. Би ч сүүгээ саах цаг болсон байсанаа хэлтэл, бүр сайн байна л гэжийна. Тэгээд хав халуун жин аваад ирсэн. (баахан жижиг алчуурыг хав халуун усанд хийгээд том алчууранд боогоод авахад яг гоё халуун жин болдог юм билээ. Тэгээд тэр халуун жингээ тавиад гаднаас нь массаж хийгээд (хөх ихэнхдээ хатуу хөндүүр байдаг тул бага зэрэг гадна талаас н; дотогшоогоо илэхэд болно), саана. Мэдээж электрөн саалтуур сайн боловч бас гар саалтуураар сааж болно. Гэхдээ гар саалтуураар саахад нэг талыг нь сааж байхад нөгөө тал нь ивлээд зангирчих гээд байдаг юм билээ. Саагаал байна, саагаал байна. Хөхөө бүүр сулартал саана. Тэгээд хөх чинь саасны дараа арай дээр болно. Тэгэхээр нь мөсөөр хүйтэн жин тавих хэрэгтэй. Тэгэхээр ямар гоё болдог гэж санана. Цээжин дээрээс бул хар чулуу авцан юм шиг л... Би 2-3 удаа ингэхэд хөх зүв зугээр болчдог юм. Бас хүүхдээ хөхүүлэхдээ хөхөндөө байгаа хөндүүр цэг рүү хүүхдийн чинь эрүү чиглэж байхаар байрлал сонгох нь хамгийн сайн бөгөөд сүүг гадагшлуулж, өвчинг арилгах болно.

4 comments:

  1. sn bnuu
    eniig unshih odrn mend hurgey. Bi dayhan ej bolson hohond maani suu huug maani tsadgadaguieeeee. Bi ugin mah iddeggu bj bgad huugee gedsend bhad n idej ehlesn
    tanid nadad ogoh zovolgoo bnuu? bval helj tuslaach

    ReplyDelete
  2. Sain uu, chamd ene uduriin mend hurgiye, huu n tom bolj baina uu? Nileen oroitoj hariu bichij baigaa uchir odoo minii comment heregtei uguig sain medehgui yum. Barag l hereggui bolson baih. Gehdee bi uuriihuu hemjeend zuvluye.
    1. chinii bichsenees suu bagatai suu oruulahiig hicheej baigaam baina gej oilgoloo. Suu oruulahiin tuld shingen yum sain uuj untaj amarch, baih yostoi. Bas saagchaar saaval ehnii uyedee huh uvdsun ch gsn suu orohdoo sain baidag yum. bas huhund suu oruuldag dasgal baidag. bi uul n blogtoo bichsen baih yostoi. bichsen sanagdaad baina. mun todorhoi hugatsaanii zaitai (bi 3 tsag tutam saadag baisan) hohuuleh buyu saaval suu ih sain togtmol baidag.
    2. harin vegan baigaad mah idej ehelsnii tuhai sain medehgui baina. vegan turshlaga baihgui bolohoor, uuchlaarai. Mah idehed hetsuu ch yum uu baival shol sain uuj baigaarai. amjilt husiye.

    ReplyDelete
  3. Sain bnuu.bi torood 20l honj bna.minii hoh zangiraad boldoggui ee. Ehled haluun jingee daraan huiten jingee tavij boldog yum uu. Ene uildelee davtaad huuj boloh yum uu nadaa tuslaach.

    ReplyDelete
  4. Sain bnuu.bi torood 20l honj bna.minii hoh zangiraad boldoggui ee. Ehled haluun jingee daraan huiten jingee tavij boldog yum uu. Ene uildelee davtaad huuj boloh yum uu nadaa tuslaach.

    ReplyDelete