Saturday, May 21, 2011

Динэг xүсэл

За хаалттай болсон болохоор ёстой санаагаараа бурнаа гссссс. :)
Би бол ер нь дандаа л жинс, юүдэнтэй малгай, тгд хавтгай ултай гутал (баллерина, пүүз, углааш гм) өмсдөг залуу шиг хүүхэн байгаам. Гэтэл эмэгтэйлэг болог үе бас байна аа. Дихдээ (албаар ингэж бичиж байна, мэдэxгүйдээ бол биш. Тэгэхдээ гэж бичдэг юм шүү! Хүү минь, охин минь ээ) аягүй сонин үед эмэгтэйлэг болмоор болохиймаа. Жирэмсэн болохоор л өндөр өсгийт өмсөж, нүүрээ будаж, үсээ гоё сайхан болгоод богиновтор банзал өмсөж, данагар данагар алхмаар санагдах юм. :D Энэ юуных билээ? Дихдээ бас азгүй дандаа өвөл тааруулж жирэмсэн болно. Өвөлжин байцаа шиг олон юм давхарлаж өмсөөд өнөөх сайхан гоо үзэсгэлэнгээ гайхуулж чадахгүй. :( халтирж уначих гээд али болох эмээ загвартай кавчукан ултай гутал өмсөнө. Өвөл жирэмсэн хүн өөртөө таарсан хэлхийсэн куртика өмсөхөөр ямаршуу харагдах нь ойлгомжтой. Тэгээд тархи толгой хага ташчих гд малгайгаа бүчлээд, дээрээс нь ороолтоо татаад гачин үзлийн юм явна. Нэг авууштай нь жирэмсэн болоод сэтгэлээр унана гэсэн ойлголт бгаагүй ээ. Инээж хөхрөөл идэж уугаал, үсэрч харайгаал явна. Бас азтай нь хүүхнүүд нь шиг сэвхтэж өнгө зүс алдахгүй, харин ч улам өнгө ороод туяарч мишээгээд явдаг хүн. Хордлого ч бас гайгүй байсан. :) Мэдэхгүй ээ нэг мэдсэн баахан л онгирсон байна. Гол ярих гд байсан юм маань эрчүүд энэ жирэмсэн юм чинь гоёлж гангалж яадийн гэсэн үзэлтэй би бол тэрний шаал эсрэгээрээ. Тэгж ч сарфан өмсмөөр байна, ийм мөрөвчтэй юбка олохийнсан гээл мөрөөдөж гарна. Дихдээ мөрөөдөхөөс цаашгүй, гоё загвартай юм олдохгүй олдсон ч тэнгэрт тулсан үнэтэй байх нь элбэг. Гэхдээ таалагдсан юмаа аваад өмсчүүл зөндөө аз жаргал нэмэгддэг ээ. Энэ бол эм хүйстний зан юм шиг байгаан. Би нэг гоё жирэмсний өмд авсийн. эгч нэг өмд мглоос явуулаад, би бас нэг палааж, нэг жирэмсэн ёога гийн өмд гээд уртаашаа иймэрхүү хувцастай, тэгээд бас дулаахан гээд нэг хилэн жирэмсний өмд аваад, уртаашаа иймэрхүү доогуураа өмсөх хувцастай. Тэгсэн ганц өмдөө өмссөөр байгаал төрцийшд. тэр өмдөндөө мангар хайртай, төрснийхөө дараа бас 2 сар өмсөөд (хагалгаа хийлгэсэн болхоор өөр өмд өмсөхөөр оёдол бас өвдөнө) арай гэж нэг иргэний зориг гаргаж байж салсийшд, хайртай өмднөөсөө.
Бас хумсаа будмаар санагдана. Зүгээр үедээ тийм юм бодохгүй яваал байна. тэгээл яг жирэмсэн болоол ирэнгүүт хумсаа янзлаал яг будаг нялахийнхаа өмнө зогсоно. Дэлгүүр явахаараа гоё хумсны будаг хараал, үсний ообруч, ээмэг, бөгж, өндөр өсгийт, үнэртэй ус гээл хараал шуналын тулам болно. Сая юмаа янзалж байгаад хатсан хумсны 3 будаг олоод. Тэгсэн эгч харин жирэмсэн байхдаа sale-нээс хямдхан авсан бололтой юм. буцаад санасан чинь төрөөд л будаж өгнө ухааны юм төлөвлөөд л авахуулж байсан санагдаж байгаам. Одоо бол хог, хатцан блээ. тэгээд ч будах хүсэл нь бхгүй болцон.
Гэснээс ойрд үс маш их унаад, халзан болох нь ээ. Пренатал витамин дуусаад уухаа больё гэж бодож байсан юм. буцаад уухаас. үс унах нь гайгүй болж, арьс хуурайшилт багасах байх гэж найдья. За тэгээд өөр хов жив алга даа. Манай охин сайхан малилзтал инээдэг болсон. Лаг зальтай. Аавыг бол нэг нүдээрээ шилбүүрдээл, ээжид бол нэг мишээгээл буулгаад авна. Харин манай хүү их эрх болоод байгаа. Цэцэрлэгээсээ ирээд над руу мөлхөж ирээл хөлнөөс тэврээд авна. хөөрхөн. уул нь 3 ой хагастай болсон юмсан. дүүгээ гарахаар бага зэрэг жийгдэж байгаа юм шиг санагдаад тэгдэг байх. хүний төл өө гэж. харахад дүүгийхээ хажууд дэнхийсэн том боловч наддаа бол ялгаагүй л нялх амьтан. тэгээд их хөөрхөн хөөрхөн юм хийнэ ярина. Нэг удаа надаас ууттай пичень аваад явсийн. аав нь надад дагаад яваарай дуудээ агах гээд явчлаа гэхээр нь дагаад очсон чинь дүү нь сэрчихсэн уйлах гээд сууж байсаныг өлсөж байна гэж бодоод идэх юм авчирж өгөхөөр над руу явсан байсан. Дүү нь юм идэж чадахгүй сүү л ууна гэж 3 тайлбарласан боловч дүүгээ хооллох гэсэн оролдлого нь үргэлжилсээр л байгаа. Бас нэг удаа манай охин уйлж байгаад гэнэт чимээгүй болчихоор нь гайхаад очоод харсан чинь ах нь ам руу нь соскыг нь хийгээд суудалыг нь хөдөлгөөд бүүвэйлж байсан. Хэн ч зааж өгөөгүй байхад өөрийхөө зөн совингоор дүүгээ халамжилж байгаа миний жаахан үр...

No comments:

Post a Comment