Monday, May 2, 2011

Анхны жирэмсэн наадам

Эргээд дурсахад, хүүхдүүддээ уншуулахад гээд дурсамж маягаар бичхээр шийдлээ. 2007 оны зун наадмаар манай залуу(манай нөхөр), би, ажлын шугамаар англиас ирсэн манай хүний найз Билл гээд залуу, манай хүний ах бид хэд наадам үзэхээр, нөгөө зочиндоо наадам үзүүлэхээр гараад шидчив ээ. Халуун гэж жигтэйхэн. Эхлээд наадмын талбай оров, нээлт үзэв. Нээлтэнд орохоосоо өмнө идэх юм аваад орох санаатай, бөөн очер. Найдвартай гээд ганц ганц бургер аваад л орсон. Нээлтийн дараа Хүй долоон худаг орж морины нээлт үзээд хот руу буцах гэсэн бөөн бөглөө. Бургерээс хойш юу ч идээгүй тул өлсөж үхэх нь ээ. Тэгсэн манай хэд юу ч хэлэхгүйн. Би л бүүр хачин царайлаал, дуу гарах байтугай толгой өвдөөл үзээгүйгээ үзэв. Бүүр замаас гараад хажуу талын уулан дээр дээшээ харж хэвтэж амрахыг гуйв. Тэгээд хэсэг хэвтсэн би л ганцаараа өлсөж үхэх гээд байгаа нь бололтой. арай хийж хот ороод юм идээд хүн дүрсэндээ орсны дараа орой манай хүн яриж байна. (манай хүн лагер дээрээ гэрийхэнтэйгээ, би хотод гэрийхэнтэйгээ байсан юм.) Би ч бие их ядарсан, хоолний хордлого шиг юм болоод, орондоо хэвтэж байгаагаа хэллээ. Тэгсэн манай хүн:
- Биений чинь юм ирээгүй удаж байгаа юм чинь миний хонгор тестээр үзчих. (Миний биений юм хугацааны алдагдалтай ирдэг. 2 сар ирээгүй байсан юм. ингэж ирэхгүй байх тохиолдол нэг биш удаа гарж байсан.) Намайг Нилээн ятгасан.
Би бүүр сүүлдээ залхаад үзэж санааг нь амараахаар болоод гараад аптек ороод 2 тест аваад ирцэн. Тэгээд л эхлээд нэгээр нь үзлээ дээ. 2 зураас гарж байна. Гайхаал энэ чинь мөн бил үү биш бил үү гээл бодоол, дахиал үзэхээр болов. Энэ удаад зааврыг нь ягштал баримталсан. Дахиад 2 зураас. Нээх сонин мэдрэмж, баяртай ч юм шиг, гайхсан ч юм шиг, өөртөө итгэхгүй мэдрэмж. Тэгээл залгалаа. Манай хүн утсаа аваал шууд асууж байна. Би ч хэллээ. 2 зураас байна гээл. Тэгсэн нээрээ юу гээл. Бас яг над шиг мэдрэмж төрсөн байх. Тэгээд л маргааш нь уулзсан чинь зөндөө баярлачихсан байсан.

2 comments: