За зөв юм бичих гэж байна уу, буруу юм бичих гэж байна уу мэдэхгүй. Хахууль гэх үү, авилга гэх үү юманд орооцолдож явсанаа бичье гсн...
2007 онд юм. Жирэмсний эхний шинжилгээ гээд нилээн хэдэн шинжилгээ хийлгэж эмчид үзүүлэх болов. Ажлаасаа чөлөө аваад, өрхийн эмнэлэгээс эхлээд дүүргийн эмнэлэгээр явав. За эхний өдрөө л ганц өдөр биш нилээн хэдэн өдрийн ажил болох нь мэдрэгдэв. Ядаж байхад 2 өөр газар, нааш цаашаа яваастай. Нэг газар нь очоод эмчид нь үзүүлэнгүүт нөгөө газар нь шинжилгээ өгөх болно. Тэгээд л буцаад явна. Бас манай эмнэлэгүүд өглөө эрт бөөн очер болоод үдээс хойш эрт хаана. Би ч бараг эхний шинжилгээн дээрээ 3, 4 өдөр зарцуулсан байх. Өглөө эрт гараал явна. Очерлож, алхаж ядарсан хүн л харина. Эмнэлэг нь машинаар явахад тойрно, тугжирнэ, асуудалтай тул байнга алхаж байв. Тэгсээр арай хийж дуусч нэг хэсэгтээ санаа амрав. Жирэмсний сүүлийн шинжилгээ гэж байна. 30н хэдэн 7 хоногтойдоо ч билээ нилээн олон шинжилгээ өгч эмчээр үзүүлж, картан дээрээ гарын үсэг зуруулдаг. За тэр нь л ёстой лайтай даа. Би дэнхийгээд аварга биетэн болцон. Өвөл хүйтэн, халтиргаатай. Байцааны хальс шиг олон юм давхарлаад өмсцөн. Урьд нь яваад халширцан болхоор зүрх үхцэн. Юун нааш цааш алхах, шатаар өгсөх ч хэцүү төвөгтэй санагдаал. За тэгээд бодлоо. Явал гялс дуусах вэ, зуруулах вэ гээл. Тэгээд өгөх ёстой шинжилгээнүүдийн хувийн лабораторид өгчлөө. үзүүлэх ёстой эмч нар үлдцэн. Тэгсэн нэг юм ерөөсөө бүтэхгүй байв. Яг юу гэдгийн сайн санадаггүй ээ. эмнэлэгийн эрхлэгчээр юм зуруулах байсан билүү яасан билээ. Ямар ч байсан надад дахиж явах хөөцөлдөх тэнхээ үлдээгүй санагдаал, эцсийн xэг дээрээ ирцэн байв. тэхээр нь хариуцсан эмэгтэйчүүдийнхээ эмч дээр ороод та бүтээгээд өг гээл гуйчив. Эмч болох ч юм шиг болохгүй ч юм шиг царайлаал эргэлзээл дүлэгнээл суугаад байв. Би шууд цүнхээ уудлаал картныхаа завсар мөнгө хийгээл наадаг цаасан дээр утсаа бичээл, за таны утасдахыг хүлээж байя гээл атгуулцан. Шууд нүдэн дээр нь мөнгө хийгээгүй ч гсн мэдсийм шиг блээ. Нээх бэлэг авж байгаа хүүхдийх шиг царай хальт гаргаад тэрийн би анзаараад өөрөө нуугаал өнгөрсөн. тэгсэн маргааш өглөө нь утасдаал эмч нь нөгөө гуйсан юмын бутээсэн заваараа ирээд аваарай гээл, миний санаа зовоол -баярлалаа нөхөрөө явуулчихья гээл дахиж уулзаагуй дээ хөөрхий. Ёс суртахууны хувьд бол ийм юм байж болохгүй. Тэр хүмүүс ажилаа л хийх ёстой. Би өөрийн биеээр хөөцөлдөж бичгээ авах ёстой билээ. Гэхдээ тухайн бас хүүхэд доошлоод яваад байж болохгүй, гэртээ байхдаа дувт хөлөө сойж хэвтдэг байлаа. Мөн хэдийгээр би өөрийн биеээр аваагүй ч ямар нэгэн бичиг баримт дутуу хууль зөрчсөн зүйл ерөөсөө байгаагуй билээ. Ганц ёс суртахууны хувьд буруу зүйл нь л мөнгө гавчуулсан явдал байсан. Сүүлд эргээд бодоход хэрвээ намайг анх гуйхад эмч маань бичиг баримтаа бүрдүүлцэн байхад миний юмыг эрхлэгчдээ танилцуулаад тэр бичгийн аваад өгч болноо доо. За за мэдэхгүй ээ. Цалин нь бага болохоор бас л хэцүү л байгаа байх. өөрийн эрхгүй л хүнээс юм хараад байдаг биз. Төрөөд эмнэлэгт байхдаа л ёстой зогсвол зоос, хөдөлвөл хөлс гэдэг газар бол төрөх эмнэлэг юм даа гэдгийг мэдэрсэн. Дандаа хахууль. За хүмүүс ч бүгд л мэдэж байгаа даа. Төрүүлсэн эмч сувилагчдаа дугтуйнд мөнгө хийж өгнө. Энэ бол тодорхой. Аа бас төрөхөөсөө өмнө тэрийгээ мэдэгдэхгүй бол хурдан төрнө, өвдөх явцдаа авах халамж үйлчилгээ чинь маш муу байх болно. Бас таньдаг даасан эмчгүй бол тэгээд заяа чинь мэд гэх газар бол төрөх эмнэлэг шүү дээ. Миний хувьд 1-р эмнэлэгт жирэмсний хяналтанд байсан. очих болгондоо бэлэг. Манай эгч хүүхэн бол удирдан зохион байгуулна. (туршлагаараа надад тэгэхгүй бол болохгүй ингэхгүй бол болохгүй гэж хэлж байгаам) За төрснийхөө дараа тасагт шилжинэ. Сувилагч, асрагчдын гарыг бол цайлгаастай. Тасагт орж ирсэн байхдаа гар дагуулж хараад аягүй зовлонтой. Цүнх, тортой эргэлт уудалвал бүүр харна. заримдаа нэг нь нөгөөдөхдөө нэг сайхан цай уухиймсан гэх мэтээр чангаар яриа өднө. Надад тийм яриа шөнө 11 цагийн үед аягүй чангаар сонсогдож л байлаа. Санаа зовоод нэг халуун савтай цай тортой эргэлтээ бариад аваачиж өгч байв шүү дээ. угаасаа надад их юм ирдэг би ч их тараадаг байсан юм. Бас доороос эргэлт оруулж өгдөг жижүүр сувилагч их үүрэгтэй юм шиг байгаа юм. манай ээж эгч нар лав нилээн олон удаа мөнгө өгсөн гэсэн. Даанч миний нэрийг аягүй сайн мэднэ, аягүй бол надаас илүү миний эргэлтийг хүлээдэг байсан байх. Эргээд бодсон аргагүй дээ. эмч сувилагч нарын цалин хэд билээ. хүн л юм чинь бас идэж ууна өмсөж зүүнэ. цаана нь аягүй бол бухэл бутэн гэр бүл тэр хүн дээр тогтож байгаа. Цалин нь хангалттай болоод байсан бол хэн л өлөв долов гээд ичих нүүрэндээ элэг нааж явахав дээ. тийм биз дээ. Чаддаг бол цалингийн нэмээд өгчих юмсан. нормийн хоол унаа хувцастай, ажилаа хийгээд явахад л өөр юунд ч санаа зовохгүй амьдрах боломжийн бүрдүүлээд өгчих юмсан. даанч надад тийм эрх мэдэл алга. миний өмнөөс төрд ажилж байгаа эрхэм маань ямаа мамааханд мөнгө төгрөг өгсөн шиг л суух юм даа...
No comments:
Post a Comment